“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2020" эрдэм шинжилгээний хурал
2020.11.03

“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2020” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Төв номын сангийн байрны 502 тоот өрөөнд болно. Эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик, тэдгээрийн оновчлол, хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Хэрэглээний математик, статистикийн салбар

  • Тооцон бодох математик
  • Оновчлол, оновчтой удирдлага, динамик систем
  • Магадлалын онол, статистик
  • Дифференциал тэгшитгэл
  • Математик загварчлал, эрсдэлийн шинжилгээ
  • Логистик, үйлдлийн шинжилгээ, симуляци
  • Их өгөгдөл, машин сургалт дахь математикийн хэрэглээ
  • Аж үйлдвэрийн математик

Ус, цаг уур, цэвдэг судлалын салбар

  • Агаар мандлын физик, химийн асуудлууд
  • Уур амьсгал, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө
  • Гадаргын ус судлал
  • Усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын судалгаа
  • Динамик системүүд /Агаар мандлын орчил урсгал; Уур амьсгалын систем; Хөрс-ургамал-агаар мандал систем/
  • Үүл ба тунадасны судалгаа
  • Хэрэглээний уур амьсгал, хөдөө аж ахуй газар тариалангийн асуудлууд
  • Байгаль, цаг уур, экологийн асуудлууд
  • Хүйтэн болон био мандалд гарч буй өөрчлөлт
  • Геоинженерчлэл, газарзүйн асуудлууд

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.  

https://heregleenii-math.com/?fbclid=IwAR3uqR1mKpjx9PAHzgfPTGjiMJRD2mJN5_ea2WG6bDBmZq83v5fVRBYk25E

Холбоо барих утас:  99182806, 88005550

И-мэйл хаяг : enkhbolor@seas.num.edu.mn                

Зохион байгуулагч:  МУИС-ийн ХШУИС, Хэрэглээний математикийн тэнхим

Үзсэн : 380

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600