Статистик /Е05420101/ (судалгааны магистр)
2015.09.16
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон пүүс компаниудад ажиллаж буй багш судлаач зэрэг зохих шаардлагыг хангасан хүмүүст статистикийн шинжлэх ухааны онол болон практикийн гүнзгий мэдлэг эзэмшүүлэх, статистик судалгаа шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой.
Үзсэн : 3296
дэлгэрэнгүй

Статистик /Е05420101/ (мэргэжлийн магистр)
2015.09.16
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон пүүс компаниудад ажиллаж буй багш судлаач зэрэг зохих шаардлагыг хангасан хүмүүст статистикийн шинжлэх ухааны онол болон практикийн гүнзгий мэдлэг эзэмшүүлэх, статистик судалгаа шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой.
Үзсэн : 6848
дэлгэрэнгүй

Хэрэглээний математик /E05480101/ (судалгааны магистр)
2015.09.16
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон пүүс компаниудад ажиллаж буй багш, судлаач зэрэг зохих шаардлагыг хангасан хүмүүст хэрэглээний математикийн гүнзгийрүүлсэн мэдлэг олгох, олж авсан мэдлэгээ практикт болон бусад шинжлэх ухааны судалгаанд ашиглах чадвартай,судалгааны арга зүйг эзэмшсэн, хөрвөх чадвар өндөртэй боловсон хүчинг бэлтгэх зорилготой.
Үзсэн : 2751
дэлгэрэнгүй

Ус судлал /E05330401/ (судалгааны магистр)
2015.09.16
Ус судлалын магистрын хөтөлбөр ньбайгалийн усны бүхий л үйл явцын дотоод, гадаад мөн чанарыг өндөр түвшинд танин мэдсэн, сав газрын усны нөөцийн тоо хэмжээ, чанарт үнэлэлт дүгнэлт өгөх, хувьсал өөрчлөлтийг илрүүлэххийгээд судалгааны тэргүүлэх чиглэлүүдэд туршилт судалгаа явуулж шинэ мэдлэг бүтээх чадамжтай, өөрийн судалгааны ажилд физик, математик, газарзүй, цаг уурын шинжлэх ухааны ололт амжилтыг хэрэглэгдэхүүн болгож, байгаль орчны болоод бусад салбарын эрдэмтэн судлаачидтай хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх нөөц боломжтой, бүтээлээрээ үндэсний болон олон улсын мэргэжилтэнүүдэд үнэлэгдэхүйц, хөрвөх чадвар өндөртэй, цогц чадамж бүхий Монгол улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанч боловсон хүчинг бэлтгэхэд оршино.
Үзсэн : 3807
дэлгэрэнгүй

Цаг уур /E05330301/ (судалгааны магистр)
2015.09.16
1962 оноос одоог хүртэл 50 гаруй жил МУИС нь цаг уурч мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн. Дэлхийн уур амьсгалын огцом өөрчлөлт явагдаж байгаатай холбоотойгоор нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан аюулт, гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж байгаа өнөө цагт цаг уурын шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, түүнийгээ нийгмийн шаардлага, тухайн чиглэлийн байгууллагын хэрэгцээнд чадварлаг ашигладаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Монгол орны нутаг дэвсгэр дээрх Ус, цаг уур, орчны үндэсний сүлжээ станцуудыг зохион байгуулж, ард иргэдэд цаг агаарын мэдээ, материалаар үйлчлэх сайн үйлсэд зүтгэх цаг уурын шинжлэх ухааны суурь мэдлэгийг онол практикийн түвшинд хослуулан эзэмшсэн өөрийн нөөц бололцоогоо дайчлан тус салбарын үндсэн хэрэгцээ, хэтийн хөгжилд хувь нэмэр оруулах чадамжтай, нийгмийн шаардлагад нийцсэн боловсон хүчинг бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.
Үзсэн : 2631
дэлгэрэнгүй


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600