Хэрэглээний математик /D054102/
2015.06.26
Хэрэглээний математикийн салбарын үүсэл, чиглэлүүд
1988 онд Тооцон бодох арга зүйн тэнхимд харъяалагдаж байгаад 1993 онд бие даан Дифференциал тэгшитгэл ,тооцон бодох математикийн тэнхим нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд 1996 оноос Хэрэглээний математикийн тэнхим нэртэй болсон. Хуучинаар МКС, одоогийн ХШУИС-ийн хэрэглээний математик, хэрэглээний статистик, математик загварчлал, цаг уурын салбарын сургалтыг хариуцан явуулдаг.
Статистик /D054201/
2015.06.26
Статистик гэж юу вэ?
• Статистик нь өгөгдлийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах арга загваруудыг багтаасан математикийн шинжлэх ухаан юм.
• Ийнхүү өгөгдлийг цуглуулж, шинжилгээ судалгааг тохирох арга загваруудын тусламжтайгаар хийж холбогдох үр дүнгүүдийг тооцоолон гаргаснаар тодорхой бус зүйлсийн мөн чанарыг нээн илрүүлж, зөвлөмж шийдвэрүүдийн үндэслэлийг гаргадаг.
Үзсэн : 11608
дэлгэрэнгүй
Ус судлал /D052202/
2015.06.26
УС СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААН, ТҮҮНИЙ СУДЛАХ ЗҮЙЛ
Дэлхийн бөмбөрцөг дээрх усны эргэлт, шилжилт хөдөлгөөн, түүний нөөц, чанарын орон зай цаг хугацааны хуваарилалт, тэдгээийн зүй тогтол, ус ба газар бүрхэвчийн харилцан үйлчлэл болон байгалийн усны физик, хими, биологийн шинж чанаруудыг судалдаг шинжлэх ухаан юм.
Цаг уур /D052103/
2015.06.26
ЦАГ УУРЫН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн талаар
МУИС нь 1962 оноос эхлэн цаг уурч бэлдэж ирсэн арвин баялаг туршлагатай, цаг уурын сургалтын бааз суурь сайтай, чанартай сургалттай.
Энэ хөтөлбөрт хамрагдсанаар оюутан цаг уурч мэргэжлээр төгсөн гарах бөгөөд Монгол улсын цаг уурын үндэсний сүлжээ болон бусад холбогдох байгууллагуудад ажилд орох бүрэн боломжтой.
Тус хөтөлбөр нь математик, статистик, физик, хими, биологи, хөрс судлал, ус судлал, зайнаас тандан судлал зэрэг олон шинжлэх ухааны ололтыг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ нь төгсөгчдөд бусад салбарт хөрвөн ажиллах боломжийг олгодогнэмэлт давуу талтай.
Бакалаврын сургалт
2014.10.01
Тус тэнхим нь Математик, хэрэглээний, Статистикийн болон Цаг уурын үндсэн хөтөлбөрийг хариуцан явуулдаг ба эдгээр хөтөлбөрүүд нь тооцон бодох математикзагварчлал-симуляци, оптимизац, актуар математик,логистик шинжилгээ, эрсдлийн удирдлага, санхүүгийн математик, хэрэглээний статистик, эдийн засгийн статистикийн чиглэлээр мэргэшин төгсөх боломжтой юм.