“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2021” эрдэм шинжилгээний хурал
2021.12.02
“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2021” эрдэм шинжилгээний хурал 2022 оны 01-р сарын 24-ний өдөр МУИС-ийн Төв номын сангийн байрны 502 тоот өрөөнд болно. Эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик, тэдгээрийн оновчлол, хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.  
 
Хэрэглээний математикийн тэнхим
Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600