"ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ" сэдэвт уулзалт, ярилцлага
“Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлага нь цаг уурын радарын шинжлэх ухаан, технологи болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн цаг уурын радарын технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг олгоход чиглэдэг. Энэхүү уулзалт ярилцлагыг 2 жил тутамд Австрийн нэрт эрдэмтэн Christian Andreas Doppler-ийн төрсөн өдрөөр МУИС-ХМТ-ийн Цаг уур, Ус судлалын хөтөлбөрийн багаас зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалт ярилцлага 2020 оны 11 дугаар сарын 27-нд болно.
“Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт сонирхож буй талууд, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид та бүхнийг оролцохыг урьж байна.
Уулзалт ярилцлагыг 2 үндсэн шаттайгаар зохион байгуулна.
Хурлын тов
Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (илтгэгчийг тодруулсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж (Албан газрын харьяалал, e-mail хаяг) ganbold@seas.num.edu.mn э-майл шуудангаар бүртгүүлнэ.
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ganbold@seas.num.edu.mn э-майл хаягаар болон 85694213 утсаар холбогдоно уу. Мөн https://sites.google.com/view/the6thmeeting/home вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
МУИС. ХШУИС
ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ
Хавсралт
“ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт тавдугаар уулзалт ярилцлагын оюутны дугуйлангын хөтөлбөр
д/д |
Огноо |
Анги |
Сэдэв |
Заах багш |
1 |
X.5 |
II байр 136в тоот |
Радарын үндсэн ойлголт |
Л. Жамбажамц |
2 |
X.12 |
II байр 136в тоот |
Радарын бүтэц, техник хэрэгсэл |
Б. Ганболд |
3 |
X.19 |
II байр 136в тоот |
Цаг уурын радарын ажиллагаа ба мэдээ мэдээлэл |
Д. Сандэлгэр |
4 |
X.26 |
II байр 136в тоот |
Цаг уурын радараар үүл, тунадас шинжлэн судлах, Илтгэлийн сэдэв сонголт |
Б. Ганболд, |
5 |
XI.02 |
II байр 136в тоот |
Хиймэл дагуул дээр байрлах радарын хэрэглээ |
Ч. Болорчулуун |
6 |
XI.09 |
II байр 136в тоот |
Цаг уурын радарын агаар мандлын судалгаа, шинжилгээний хэрэглээ |
Д. Сандэлгэр |
7 |
XI.16 |
II байр 136в тоот |
Цаг уурын радарын ус-цаг уурын судалгаа, шинжилгээний хэрэглээ |
Ш.Отгонсүрэн З. Мөнхцэцэг |
8 |
XI.27 |
Номын сан |
Илтгэл хэлэлцүүлэг |
Л. Жамбажамц, Б. Ганболд, Д. Сандэлгэр, Ш.Отгонсүрэн |
Сургалт 10-р сарын 5-наас эхлэн 7 хоног бүрийн 17:00 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны 136в тоотод болно.