Ус судлал /E05330401/ (судалгааны магистр)
2015.09.16

Батлагдсан төлөвлөгөө харах 

  1. Хөтөлбөрийн нэр, индекс:–  E 05330401, Ус судлалын магистр (Судлаачболон мэргэжлийн), Master of science in hydrology

2. Олгох боловсролын зэрэг:магистр - (Байгалийн шинжлэх ухаан-Физик)

  1. Хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулсан, магадлан итгэмжилсэн,

хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн мэдээлэл- 1996 оны 3-р сарын 9-ний өдрийнГэгээрлийн сайдын тушаал. Дугаар 84.

 

  1. Хөтөлбөрийн зорилго, тодорхойлолт:

Ус судлалын магистрын хөтөлбөр ньбайгалийн усны бүхий л үйл явцын дотоод, гадаад мөн чанарыг өндөр түвшинд танин мэдсэн, сав газрын усны нөөцийн тоо хэмжээ, чанарт үнэлэлт дүгнэлт өгөх, хувьсал өөрчлөлтийг илрүүлэххийгээд судалгааны тэргүүлэх чиглэлүүдэд туршилт судалгаа явуулж шинэ мэдлэг бүтээх чадамжтай, өөрийн судалгааны ажилд физик, математик, газарзүй, цаг уурын шинжлэх ухааны ололт амжилтыг хэрэглэгдэхүүн болгож, байгаль орчны болоод бусад салбарын эрдэмтэн судлаачидтай хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх нөөц боломжтой, бүтээлээрээ үндэсний болон олон улсын мэргэжилтэнүүдэд үнэлэгдэхүйц, хөрвөх чадвар өндөртэй, цогц чадамж бүхий Монгол улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанч боловсон хүчинг бэлтгэхэд оршино. 

  1. Хөтөлбөрийнхаръяалал:Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль,

Хэрэглээний математикийн тэнхим

  1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн: Энэхүү магистрын хөтөлбөр ньнэгдүгээртгадаргын усны чиглэлээр судалгаа хийх мэдлэг, чадваруудыг олгож, цаашид дотоод гадаадын их дээд сургууль, хүрээлэнд докторын зэрэгт суралцах нөхцөлийг бүрдүүлэх, хоёрдугаартөөрсдийн сонгосон чиглэлдтуршилт, боловсруулалт, дүн шинжилгээ хийж гарсан үр дүнг тайлах шинэ санаа, онол дэвшүүлэх, аливаа асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандаж, шийдэж сурах чадварыг эзэмшүүлэх явдал юм. Ингэснээр Монгол улсын усны салбарын боловсон хүчний нөөц,  чадавхи нэмэгдэж МУИС-ийн эрхэм зорилго биеллээ олох болно.

 

  1. Хөтөлбөрийн дэд хорооны нэр: Цаг уур, ус судлалын хөтөлбөрийг хариуцсан

баг

  1. Холбоо барих хаяг:

      Нэр: Э.Мөнхцэцэг

Албан тушаал, эрдмийн зэрэг цол: Тэнхимийн профессор, Доктор(Ph.D)

И-мэйл: e.munkhtsetseg@yahoo.com

Утас: 95206644

Ажлын хаяг:МУИС-ХШИУС, III байр 207 тоот

Үзсэн : 3807

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600