Цаг уур /E05330301/ (судалгааны магистр)
2015.09.16

Батлаглсан төлөвлөгөө харах

  1. Хөтөлбөрийн нэр, индекс:

Цаг уур (Meteorology), E 05330301

  1. Олгох боловсролын зэрэг:
  • Цаг уурын шинжлэх ухааны судалгааны магистр (Master of science in meteorology)

3.   Хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулсан, магадлан итгэмжилсэн, хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн мэдээлэл :

1996 оноос албан ёсоор магистрын элсэлт авч эхэлсэн ба, хөтөлбөр хэрэгжих үед магадлан   итгэмжлэл хийгдсэн.

4.  Хөтөлбөрийн зорилго, тодорхойлолт:

1962 оноос одоог хүртэл 50 гаруй жил МУИС нь цаг уурч мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн. Дэлхийн уур амьсгалын огцом өөрчлөлт явагдаж байгаатай холбоотойгоор нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан аюулт, гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж байгаа өнөө цагт  цаг уурын шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, түүнийгээ нийгмийн шаардлага, тухайн чиглэлийн байгууллагын хэрэгцээнд чадварлаг ашигладаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Монгол орны нутаг дэвсгэр дээрх Ус, цаг уур, орчны үндэсний сүлжээ станцуудыг зохион байгуулж, ард иргэдэд цаг агаарын мэдээ, материалаар үйлчлэх сайн үйлсэд зүтгэх цаг уурын шинжлэх ухааны суурь мэдлэгийг онол практикийн түвшинд хослуулан эзэмшсэн өөрийн нөөц бололцоогоо дайчлан тус салбарын үндсэн хэрэгцээ, хэтийн хөгжилд хувь нэмэр оруулах чадамжтай, нийгмийн шаардлагад нийцсэн боловсон хүчинг бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.

5.  Хөтөлбөрийн харъяалал: ХШУИС-ийн хэрэглээний математик

6. Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт:  

Монгол орны нутаг дэвсгэр дээрх Ус, цаг уурын сүлжээ станцуудыг зохион байгуулж, удирдах шаардалагатай болсонтой холбогдуулан МУИС–д цаг уурын үндэсний мэргэжилтэн бэлтгэх тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл ба МАХН–ын Төв хорооны тогтоол 1962.2.16-нд гарснаар Улсын Их сургуулийн Тоо–физикийн ангиас цаг уурын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 1996 оноос магистрын элсэлт авч эхэлсэн.

7.   Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:

Судалгааны асуудал боловсруулах,таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх, тоон шинжилгээ, математик статистик анализ хийх, зүй тогтол, хамаарлыг илрүүлэх загварчлах, дүгнэн боловсруулах, цэгцтэй илэрхийлэх, боломжит хувилбаруудыг боловсруулах

8.  Хөтөлбөрийн дэд хорооны нэр: ХШУИС-ийн хэрэглээний математикийн дэд хороо

9.  Холбоо барих хаяг :

Нэр: Э.Мөнхцэцэг

Албан тушаал, эрдмийн зэрэг цол: ХМТ-ийн дэд профессор, Доктор

И-мэйл: e.munkhtsetseg@yahoo.com Утас: 95206644

Ажлын хаяг:МУИС, 3-р байр, 207 тоот

 

Нэр: С.Эрдэнэсүх

Албан тушаал, эрдмийн зэрэг цол: ГЗТ-ийн профессор, Доктор

И-мэйл: serdenesukh99@yahoo.com Утас: 99095425

Ажлын хаяг:МУИС, 7-р байр, 305 тоот

Үзсэн : 2631

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600