Цаг уур /F05330301/
2015.09.16

Батлагдсан төлөвлөгөө харах

  1. Хөтөлбөрийн нэр, индекс:

Цаг уур (Meteorology), F 05330301

  1. Олгох боловсролын зэрэг:
  • Цаг уурын шинжлэх ухааны доктор (Doctor of Philosophy in Meteorology and Atmospheric Sciences)

3.   Хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулсан, магадлан итгэмжилсэн, хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн мэдээлэл :

 

4.  Хөтөлбөрийн зорилго, тодорхойлолт:

Дэлхийн уур амьсгалын огцом өөрчлөлт явагдаж байгаатай холбоотойгоор нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан аюулт, гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэж байгаа өнөө цагт  цаг уурын шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, түүнийгээ нийгмийн шаардлага, тухайн чиглэлийн байгууллагын хэрэгцээнд чадварлаг ашигладаг эрдэмтэн судлаачдын эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Монгол орны нутаг дэвсгэр дээрх Ус, цаг уур, орчны үндэсний сүлжээ станцуудыг зохион байгуулж, ард иргэдэд цаг агаарын мэдээ, материалаар үйлчлэх сайн үйлсэд зүтгэх цаг уурын шинжлэх ухааны суурь мэдлэгийг онол практикийн түвшинд хослуулан эзэмшсэн өөрийн нөөц бололцоогоо дайчлан тус салбарын үндсэн хэрэгцээ, хэтийн хөгжилд шинжлэх ухааны үндэслэлтэй хувь нэмэр оруулах чадамжтай, нийгмийн шаардлагад нийцсэн боловсон хүчинг бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.

5.  Хөтөлбөрийн харъяалал: ХШУИС-ийн хэрэглээний математик

6. Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт:  

-

7.   Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:

Цаг уурын шинжлэх ухааны академик мэдлэгийг эзэмшсэн, бие даан онолын судалгаа хийх бүрэн чадвартай, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулдаг эрдэмтэн

8.  Хөтөлбөрийн дэд хорооны нэр: ХШУИС-ийн хэрэглээний математикийн дэд хороо

9.  Холбоо барих хаяг :

Нэр: Э.Мөнхцэцэг

Албан тушаал, эрдмийн зэрэг цол: ХМТ-ийн дэд профессор, Доктор

И-мэйл: e.munkhtsetseg@yahoo.com Утас: 95206644

Ажлын хаяг:МУИС, 3-р байр, 207 тоот

 

Нэр: С.Эрдэнэсүх

Албан тушаал, эрдмийн зэрэг цол: ГЗТ-ийн профессор, Доктор

И-мэйл: serdenesukh99@yahoo.com Утас: 99095425

Ажлын хаяг:МУИС, 7-р байр, 306 тоот

Үзсэн : 1745

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600