Хэрэглээний математик /D054102/
2015.06.26

Батлагдсан төлөвлөө харах

ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Бидний бахархал

Профессор Л.Өвгөн, Академич Т.Жанлав нарын үндэслэсэн Хэрэглээний математикийн шавь сургууль нь хэрэглээний математикийн шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэх үйлсэд манлайлагч нь байж ирсэн бөгөөд уг шавь сургуулиас Р.Энхбат, О.Чулуунбаатар, Р.Ринчинбазар нарын ШУ-ы докторууд, А.Галтбаяр, Ч.Алтаннар, Д.Гармаа, Б.Барсболд, Л.Алтангэрэл, Д.Баянжаргал, М.Мэнд-Амар, Б.Сэр-Од, С.Батбилэг, Ж.Энхбаяр, Т.Баяртөгс, Г.Баттөр, Н.Пүрэвцогт, А.Энхболор, Т.Дөлтуяа , Г.Өлзийбаяр  нарын  өнөө цагийн Монголын математикийн нүүр царай болж байгаа олон арван доктор төрөн гарсан байна.

2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр математикийн шинжлэх ухааны  хэрэглээний математикийн  салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт Төр соёрхолоо хүртээсэн билээ.  Монголын математикч эрдэмтдийн дотроос анх удаа Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн эдгээр дөрвөн эрхэм бүгд манай хэрэглээний математикийн шилдэг эрдэмтэн судлаачид юм. 

“Оновчлол, симуляци, оновчтой удирдлага” олон улсын эрдэм шинжилгээний хуралд манай тэнхмийн багш,  судлаач нар идэвхтэй оролцдог. Энэхүү хурал нь анх  2002 онд, дараа нь 2007, 2010, 2013 онуудад Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байсан. Уг хуралд гадаадын олон орноос эрдэмтэн судлаачид оролцдог уламжлалтай. Дөрөв дэх удаагийн хуралд гадаадын нийт 11 орны 80 орчим эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны ажлын үр дүнгээ илтгэн хэлэлцүүллээ. Хуралд оролцсон эрдэмтэдтэй тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд залуу судлаачдаас гадаадын нэртэй их дээд сургуулиудын докторантурт 9, магистантурт 3 явж суралцаад эхнээсээ эх орондоо ирж ажиллаж байна. 

Хэрэглээний математикийн салбарын үүсэл, чиглэлүүд

1988 онд Тооцон бодох арга зүйн тэнхимд харъяалагдаж байгаад 1993 онд бие даан Дифференциал тэгшитгэл ,тооцон бодох математикийн тэнхим нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд 1996 оноос Хэрэглээний математикийн тэнхим нэртэй болсон.  Хуучинаар МКС, одоогийн ХШУИС-ийн хэрэглээний математик, хэрэглээний  статистик,  математик загварчлал,  цаг уурын салбарын сургалтыг хариуцан явуулдаг.  Тэнхмийн эрхлэгчээр Т.Жанлав(1993-1997), .Гармаа(1997-1999), Р.Ринчинбазар(2002-2008), М.Мэнд-Амар(2009-2012, 2013-2015) Н.Пүрэвцогт (2012-2013), Б.Барсболд(2008-2009, 2016-с одоог хүртэл), нар  ажиллаж иржээ. 2003 онд тус тэнхмээс салбарлан Математик загварчлалын тэнхим шинээр байгуулагдаж 2014 оныг хүртэл эдийн засгийн математик загварчлалын олон арван мэргэжилтэн бэлтгэсэн юм. 

Хэрэглээний математикийн салбарын багш нар 

  Ердийн болон тухайн уламжлалт

  Дифференциал тэгшитгэл

  Тооцон бодох математик

  Дифференциал ба интеграл тоолол

  Тоглоомын онол ба үйлдлийн шинжлэл

  Гүдгэр анализ

  Шугаман ба шугаман биш програмчлал

  Оптимизацийн хосмогийн онол

  Математик загварчлал

  Глобал оптимизаци

  Санхүүгийн математик

  Эрсдлийн удирдлага

  Оновчтой удирдлага ба вариац тоолол

  Ерөнхий тэнцвэрийн онол

зэрэг хичээлүүдийг хариуцан заахаас гадна  магистр, докторын түвшний сургалт эрхэлдэг. Тэнхмийн багш нар  математик  хэрэглээний шинэ салбарууд болох дуу дохио, дүрс боловсруулалт, компьютер график,  багцын сонголтын  бодлого,  DC-  програмчлал, эволюцийн аргууд,  хагас  тодорхойлогдсон програмчлал, хэрэглэгчийн ханамжийг  максимумчлах бодлого, ерөнхийлсөн Нэшийн тэнцвэрийн бодлого зэрэг салбаруудад судалгааны ажил хийн гадаад дотоодод докторын зэрэг амжилттай хамгаалсан .   

Манай төгсөгчид  

Хэрэглээний математикийн салбарыг төгсөгчид банк санхүү, даатгалын компаниудад эрсдэлийн шинжээч, зээлийн эдийн засагч, актуарч, их дээд сургуулиудад математик, хэрэглээний математикийн багш,  эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд    судлаач, төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагад    ня-бо,  системийн шинжээч, программист зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа нь энэ мэргэжлийг эзэмшсэн боловсон хүчний хувьд хөрвөх чадвар өндөр байгааг харуулж байна. Хэрэглээний математикч мэргэжлээр төгсөгчид нь төгссөөд эхний 6 сарын дотор дунджаар 78% нь, жилийн хугацаанд 90% гаруй нь ажлын байраар хангагддаг судалгаа байна.

Математик хэрэглээний амжилтаас товч   

  • 2004  оны Аффины Олимпийн Зохион Байгуулах Хороо нөөц хуваарилах болон цагийн хуваарийн төлөвлөлтөнд үйлдлийн шинжилгээний онолуудыг хэрэглэснээр 70 сая ам. долларын хэмнэлт гаргажээ   
  • Канадын Төмөр Зам компани цагийн хуваарь төлөвлөлтийг математик онолын тусламжтайгаар шинэчилснээр 2008 оноос эхлэн жил бүр 285 сая ам. долларын хэмнэлт хийсэн   
  • Форд Моторс Компани шинэ загварын машин турших процессийг математик дөхөлтийн тусламжтайгаар шинэчлэн, баталгаат туршилтын тоо болон бүтцийг шинэчлэснээр жил бүр 250 сая ам. доллар хэмнэлт гаргав
  •  2013  онд  Karl G.Kempf  ,  Feryal Erhun   нар  “ Optimizing Capital Investment Decisions at Intel Corporation”  судалгааны ажлаараа Франз Эйделманы  шагналыг авчээ.  Intel  корпораци  жил бүр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх сайжруулах зорилгоор 5 тэрбум доллар зарцуулдаг байсныг оновчтой  шийдэл, сонголтыг хийх замаар хамгийн багадаа 2 тэрбум доллар хэмнэж болохыг энэ ажилд үзүүлсэн байна. 
  •  Хөдөө аж ахуй:  Syngenta Seed компани үйлдлийн шинжилгээг өөрийн борлуулалтын 80% бүрдүүлдэг төрөл бүрийн ургамлын үрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө хэрэглэсний үр дүнд компанийн жил бүрийн үйлдвэрлэлийн хэмжээ 5 сая ам доллараар өссөн байна.
  • Автомашин үйлдвэрлэл:  The  General Motors компанийн үйлдлийн шинжилгээний баг үйлдвэрлэгчдийн 2 тэрбум ам долларыг 10 улсад байрладаг 30 гаруй үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сайжруулах замаар хэмнэсэн. Ингэхдээ эрэлттэй байгаа  бүтээгдэхүүнүү-дий шуурхай үйлдвэрлэлийн системийн загварыгшинэ төрлийн загвар болон дэвшилтэт сүүлийн үеийн алгоритмуудыг ашиглах замаар нэмэлт зардал гаргахгүй байхаар боловсруулсан. GM хэлэхдээ энэхүү багт оруулсан хөрөнгө оруулалтын ROI нь 5000 байсан гэжээ. 
  • Агаарын тээвэр:  Цаг агаарын гэнэтийн үзэгдлүүд нь онгоцны  буудал дээр удаан хугацааны хүлээлт, нислэг хойшлуулах процессыг үүсгэдэг. Иймээс  Continental Airlines  компани үйлдлийн шинжилгээнд суурилсан технологийг зардлыг бууруулах болон зорчигчдын тав тухыг алдагдуулахгүй систем бүрдүүлэхэд ашигласан. Continental 2001 оны 9 сарын 11 довтолгоогоор энэхүү систем нь 40 сая доллар хэмнэхэд тусласан гэж мэдэгдсэн. 

Манай хэрэглээний математикийн мэргэжлээр суралцагч нь МУИС-ийн ерөнхий суурь 30 кредит,  ХШУИС-ийн 54 кредит болон мэргэжлийн заавал, сонгон судлах 21 кредитийн хичээлийг үзэж судлан хэрэглээний математикаар бакалаврын зэрэг авахаас гадна хими, биологи, эдийн засаг, програмчлал зэрэг  бусад  мэргэжлийн хичээлүүдээс  сонгон судалж, тухайн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх  мэргэжилтэн болох бүрэн боломжтой.

Хэрэглээний Математикийн Тэнхим, Улаанбаатар хот, МУИС-ийн хичээлийн 3А байр, 207, 208, 209, 216, 226 тоот өрөө

 

Үзсэн : 8181

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600