МУИС, ХШУИС-ийн Ус судлалын оюутнууд “Hydro Asia 2015” олон улсын судалгааны хөтөлбөрт амжилттай оролцоод ирлээ.
2015.09.01

БНСУлсын “K water” академиас жил бүр зохион байгуулдаг “Hydro Asia” олон улсын судалгааны хөтөлбөрт энэ жил анх удаа МУИС албан ёсоор оролцлоо.  Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг үйл ажиллагаанд МУИС-ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш З.Мөнхцэцэг, М. Хулан, мөн тус сургуулийн ус судлалын ангийн оюутнууд Г. Анар (2010 оны төгсөгч), Ж. Давхарбаяр, М. Энхномин, Е. Багашар, М. Индранил нар амжилттай оролцлоо.

“Hydro Asia” хөтөлбөрт нийт 12 улсын 60 гаруй судлаач, багш болон оюутнууд хамрагддаг ба Азийн төдийгүй Европын их дээд сургууль, хүрээлэнгүүд идэвхитэй оролцдог байна. Оролцогчид

  • Гидравлик ба гидрологи (1-р хэсэг)
  • Усны чанар (2-р хэсэг)
  • Усны эдийн засгийн үнэ цэнэ (3-р хэсэг)

гэсэн үндсэн 3 судалгааны хэсэгт багаар хуваагдан тухайн чиглэлийн багшаар ахлуулж, 6-р сарын 22-ноос 8-р сарын 7 хүртэл онлайнаар багийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 8-р сарын 10-15–нд БНСУ-ын Де Жон (Dea-jeon) хотод багийн уулзалтаа хийж судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцэн шалгаруулсан юм. Энэ жилийн хувьд нэг болон гуравдугаар хэсэгт манай багш оюутнууд оролцож, Солонгосын Гум голын сав газарт HEC-RAS, MIKE 11, MIKE 21 загваруудаар үерийн тооцоог хийж, үерээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга замуудыг хэлэлцсэн юм. Харин 3-р хэсэгт багш М.Хулан “Financial sources for river basin management and an efficient investment” сэдвээр лекц уншиж, Монгол, Франц, Солонгос улсад усны эдийн засгийн үнэ цэнэ хэрхэн тогтоогддог талаар харьцуулсан судалгаа хийж хэлэлцүүлсэн билээ.

 

Мөн хөтөлбөрийн хугацаанд дараах лекцүүдийг оруулсан билээ.

1. Dr. Dongil Seo, Deparment of Engineering Chungnam National Uninversity

            Introduction to Geum River and Its Basin

 2. Dr. Kenji Tanaka, Water Resources Research Center

            Assessing the Impact of Climate Change on Water Resources


3. Prof. Philippe Gourbesville, Nice Sophia Antipolis University

             “River Basin Management: towards smart rivers 

4. Khulan Myagmar, National University of Mongolia

            “Financial sources of river basin management and an efficient investment

  1. Dr. Jong-jeong lee,

Sustainable water management

Хөтөлбөрийг амжилттай гүйцэтгэсэн оюутнууд сертификат гардан авлаа.

 

 

Түүнчлэн судалгааны талбай Гум голын сав газартай танилцах аяллаар тухайн гол дахь “Dae-cheong” далан, “Water culture center”-ээр зочилж, “University of Science and Technology” сургууль, түүний лабораториудтай танилцсан юм. Цаашид энэхүү хөтөлбөрт манай сургуулийн оюутнан, судлаач, багш нар идэвхитэй оролцож, бусад их сургууль, хүрээлэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. .

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.hydroasia.org хаягаар авна уу.

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600