Хүндэт багш Т.Цэнгэл агсны нэрэмжит тэтгэлэг 3 дахь жилдээ олгогдлоо
2015.03.25

МУИС-ийн ХШУИС-ийн хэрэглээний математикийн ус судлалын ангийг МУИС-д анхлан нээж өөрийн амьдарлын 20 жилийг олон арван ус судлаач, инженерүүдийг төрүүлэх үйлсэд зориулсан хүндэт багш Т.Цэнгэлийн гэгээн дурсгалд зориулсан түүний нэрэмжит тэтгэлэг 3 дахь жилдээ олгогдлоо. Тэтгэлгийг гадаргын ус судалын чиглэлээр суралцаж буй оюутнуудаас үе тэнгийнхнийгээ манлайлан, цаашид салбартаа ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй нэг оюутанг шалгаруулж олгодог бөгөөд 2012 онд ус судлалын оюутан О.Марал (2006 оны төгсөгчдөөс), 2013 онд Т.Ган-Эрдэнэ (2010 оны төгсөгчдөөс) нар авч байсан бол энэ жил ус судлалын 3 ангийн оюутан Б.Сайнзаяад (2009 оны төгсөгчдөөс) олголоо. 

Уг тэтгэлгийн санг анхлан 2006 оны ус судлалын ангийнхан санаачилж эхлүүлсэн бөгөөд санхүүжилтийг үе үеийн ус судлалын анги төгсөгчид бүрдүүлэн хичээлийн жил бүр зохих журмын дагуу шалгаруулж батламж, сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг болгон олгодог билээ.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан сонгон шалгаруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт оюутнууд болон тэтгэлэг авсан  ус судлалын 3 дугаар түвшний оюутан Б.Сайнзаяад сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсч, ирээдүйд чадварлаг ус судаач, салбартаа тэргүүлэх эрдэмтэн болохыг хүсэн ерөөе.

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600