Мэдээллийн технологийн паспорт шалгалт, суурь шалгалтад тэнцсэн оюутнууддаа баяр хүргэе!
2020.01.13

Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлагтай хамтран жил бүрийн хавар намар Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалт зохион байгуулдаг юм. 

Тус шалгалт МТ-ийн паспорт шалгалт, МТ-ийн инженерийн суурь шалгалт, МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалт гэсэн 3 ангиллаар зохион байгуулагддаг бөгөөд 2019 оны намрын шалгалтад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн 98 шалгуулагч хамрагдсанаас 16 шалгуулагч амжилттай дүн үзүүлж тэнцсэн байна. 

МТ-ийн паспорт шалгалт ангилалд ХШУИС-ийн Мэдээлэл, компьютеийн ухааны тэнхимийн оюутан Баянмөнхийн Нямдулам, Эрхэмбаярын Есүгэн, Ганбаатарын Одгаваа, МТ-ийн инженерийн суурь шалгалт ангилалд Лхагвачулууны Гүегмөнх, Пүрэвбатын Мөнх, Жаргалсайханы Есөн-Эрдэнэ нар оролцон тэнцэж, Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээ гардан авсныг сургуулийн удирдлагууд хүлээн авч, баяр хүргэлээ. 

Хавар болон намрын шалгалтад тэнцсэн Л.Гүегмөнх, Э.Түвшинцэнгүүн нар 2020 оны 2 дугаар сард Япон улсад зохион байгуулагдах "Top Gun Training" хөтөлбөрт хамрагдах болзлыг хангасан байна. 

Сертификат гардан авсан оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье! 

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600