МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 ЭШ-ний хурал амжилттай зохион байгуулагдлаа
2018.05.04

Монголын Мэдээллийн Технологийн Консорциум олон улсын жишгээр салбарын эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал, мэргэжлийн сэтгүүлтэй болохоор анхлан санаачилж байсан “МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” эрдэм шинжилгээний хурлыг 6 ДАХЬ ЖИЛЭЭ Монгол Улсын Их Сургууль зохион байгуулж бөгөөд хурал 2018 оны 05 дугаар сарын 04 ны өдөр МУИС-ийн номын санд МУИС-ийн ректор, доктор Я. Төмөрбаатар нээж үг хэлснээр эхэллээ.

Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаар хүмүүс төмөр зам, уурын машин, хоёр дахь аж үйлдвэрийн хувьсгалаар цахилгаан, үйлдвэрийн дамжлагын ачаар масс үйлдвэрлэл, гурав дахь аж үйлдвэрийн хувьсгалаар бий болсон тоон технологийн хөгжил, дэвшил нь өнөөгийн бидний амьдарч буй нийгмийг цогцлоосон билээ. Тэгвэл АЖ ҮЙЛДВЭРИЙН ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛ эхэлснийг батлах олон технологи, ололтууд бидний амьдралд аль хэдийн хүч түрэн орж иржээ. Энэхүү хувьсгалын хөтлөгч цөм технологийн нэг болох ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАР нь хувь хүн, нийгэм, улс төр болон бизнесийн салбарт хүчтэй нөлөөлж олон ажлын байрт хүнийг орлох хандлагатай байна.

Дэлхийн тэргүүлэх улсуудын засгийн газрууд хиймэл оюуны судалгаа, өгөгдөл, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, үндэсний компаниудаа чадавхжуулахад уралдан хөрөнгө оруулж эхэллээ. Монгол улсын хувьд ч хиймэл оюуны салбарт анхаарлаа хандуулах ёстой. Үүнийг Монголын их сургуулиуд түүчээлж буй.

Хиймэл оюуны салбарын эрчимтэй хөгжил, технологийн хувьсгалын үед ээлжит МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2018 хурлаа “ХИЙМЭЛ ОЮУН” дэд сэдвээр зохиож “Хиймэл оюун ба Математик”, “Хиймэл оюун ба Технологи” уригдсан илтгэл хэлэлцүүлж буйгаараа онцлог юм.

Энэ удаагийн хурлаар “Хиймэл оюун, Цахим хэл шинжлэл”, “Компьютер хараа, электроник систем”, “Програм хангамжийн инженерчлэл, Мэдээллийн технологи ба хэрэглээ”, “Тооцоолол”, “Холбоо, сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал” салбар хуралдаанаар эрдэм шинжилгээний өгүүллүүд хэлэлцүүлэхээс гадна “БАЙГАЛИЙН ТООЦООЛОЛ” сэдвээр СУРГАЛТЫН САЛБАР ХУРАЛДААН зохион байгуулж байгаа нь шинэлэг юм. Хурлаар салбарын эрдэмтэн, профессор, багш, суралцагсад өөрсдийн судалгааны үр дүн, туршлагаа солилцож цаашид үр өгөөжтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Хурлын хүндэт зочид болох Мэдээллийн Технологийн Консорциумын гүйцэтгэх захирал доктор, профессор А.Эрдэнэбаатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Чулуунзагд, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Н.Чулуунбанди, ММТ 2018 хурлын орлогч дарга П.Энхбаяр нар хүрэлцэн ирсэн бөгөөд холбогдох хүмүүс үг хэлснээр салбар хуралдаанууд эхэллээ.

 

МЭНДЧИЛГЭЭ

“Монголын Мэдээллийн Технологи-2018” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт багш, эрдэмтэн судлаачид болон зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амрыг айлтган мэндчилье.

Монголын Мэдээллийн Технологийн Консорциум олон улсын жишгээр салбарын эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал, мэргэжлийн сэтгүүлтэй болохоор анхлан санаачилж байсан “Монголын Мэдээллийн Технологи” эрдэм шинжилгээний хурлыг 6 дахь жилээ Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль зохион байгуулж байна. Хурлыг хамтран зохион байгуулалцаж буй Монголын Мэдээллийн Технологийн Консорциум болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуульд талархал илэрхийлье.  

Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаар хүмүүс төмөр зам, уурын машин, хоёр дахь аж үйлдвэрийн хувьсгалаар цахилгаан, үйлдвэрийн дамжлагын ачаар масс үйлдвэрлэл, гурав дахь аж үйлдвэрийн хувьсгалаар бий болсон тоон технологийн хөгжил, дэвшил нь өнөөгийн бидний амьдарч буй нийгмийг цогцлоосон билээ. Тэгвэл аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхэлснийг батлах олон технологи, ололтууд бидний амьдралд аль хэдийн хүч түрэн орж иржээ. Энэхүү хувьсгалын хөтлөгч цөм технологийн нэг болох хиймэл оюуны салбар нь хувь хүн, нийгэм, улс төр болон бизнесийн салбарт хүчтэй нөлөөлж олон ажлын байрт хүнийг орлох хандлагатай байна.

Хиймэл оюуны салбарын эрчимтэй хөгжил, технологийн хувьсгалын үед ээлжит Монголын Мэдээллийн Технологи-2018 хурлаа “Хиймэл оюун” дэд сэдвээр зохиож “Хиймэл оюун ба Математик”, “Хиймэл оюун ба Технологи” уригдсан илтгэл хэлэлцүүлж буйгаараа онцлог юм.

Энэ удаагийн хурлаар “Хиймэл оюун, Цахим хэл шинжлэл”, “Компьютер хараа, электроник систем”, “Програм хангамжийн инженерчлэл, Мэдээллийн технологи ба хэрэглээ”, “Тооцоолол”, “Холбоо, сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал” салбар хуралдаанаар эрдэм шинжилгээний өгүүллүүд хэлэлцүүлэхээс гадна “Байгалийн тооцоолол” сэдвээр сургалтын салбар хуралдаан зохион байгуулж байгаа нь шинэлэг юм. Хурлаар салбарын эрдэмтэн, профессор, багш, суралцагсад өөрсдийн судалгааны үр дүн, туршлагаа солилцож цаашид үр өгөөжтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Хурлын нийт оролцогчдодоо эрдмийн өндөр амжилт хүсэж өгөөж арвин хуралдахыг хүсье.

Хүндэтгэсэн,

МУИС-ийн ректор, доктор. Я.ТӨМӨРБААТАР

 

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600