FITAT2017 Мэдээллийн технологийн олон улсын хурал зохион байгуулагдана
2017.08.10

МУИС-ийн 75 жил, Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд FITAT’17-Мэдээллийн технологийн тулгамдсан асуудал нэртэй олон улсын хурал МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль дээр 2017 оны 08 дугаар сарын 14-өөс 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хурал нь ICISCA 2017 олон улсын хуралтай хамтран зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

FITAT хурлыг 2008 оноос эхлэн БНСУ-ын Чунгбукийн үндэсний их сургууль болон МУИС хамтран үүсгэн санаачилж, жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн ба энэ жил уг хурлын 10 жилийн ой болж байгаа юм. 10 жилийн хугацаанд Солонгос, Хятад, Тайланд, Сингафур, Монголд зохион байгуулагдсан ба хамгийн сүүлд Монголд 2012 онд зохион байгуулагдсан. Энэ удаагийн хуралд дэлхийн 7 орны 77 илтгэл хэлэлцэгдэх ба 54 эрдэмтэн, судлаач, профессор багш гадаадаас оролцоно. Хурлын дэлгэрэнгүй мэдээлэлтэй fitat.org ба icisca2017.org хаягаар танилцана уу!
Хурлын ерөнхий зохион байгуулагч МКУТ-ийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ.

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600