“ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ТАВДУГААР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА
2018.10.18

ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ТАВДУГААР

УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА

           “Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлага нь цаг уурын радарын шинжлэх ухаан, технологи болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн цаг уурын радарын технологи түүний хэрэглээний талаар мэдэх(ойлголт авах) зэрэг өргөн боломжийг олгоход чиглэдэг. Энэхүү уулзалт ярилцлагыг Австрийн нэрт эрдэмтэн Christian Andreas Doppler-ийн төрсөн өдрөөр МУИС-ХМТ-ийн Цаг уур, ус судлалын хөтөлбөрийн багаас 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Ээлжит уулзалт ярилцлага 2018 оны 11 дугаар сарын 29-нд болно.

              “Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулах хорооноос сонирхож буй талууд, судлаач, мэргэжилтэнгүүдийг оролцохыг урьж байна.

Уулзалт ярилцлагыг 2 үндсэн шаттайгаар зохион байгуулна.

1.      “ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ТАВДУГААР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫН ОЮУТАН, СУДЛААЧДЫН ДУГУЙЛАН

Энд оюутан, судлаачид хавсралтанд заасан 8 удаагийн лекц, семинарт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Мөн өөрсдийн хийсэн судалгааны ажлыг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ. (Хавсралт)

2.      ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Хурал аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Хурлын тов

Ø  Хураангуй хүлээн авах эцсийн хугацаа - 2018 оны 11 дүгээр сар 23

Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (илтгэгчийг тодруулсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж( Албан газрын харьяалал, e-mail хаяг)  ganbold@seas.num.edu.mn э-майл шуудангаар бүртгүүлнэ.

Ø  Оролцох мэдэгдлийг хүлээн авах эцсийн хугацаа - 2018 оны 11 дүгээр сар 23

Ø  Бүртгэл - 2018 оны 11 дүгээр сар 29

Хурлын хураамж:  50000 төг

Ø  Уулзалт ярилцлага болох хугацаа - 2018 оны 11 дүгээр сар 29

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ganbold@seas.num.edu.mn э-майл хаягаар болон 85694213 утсаар холбогдоно уу. Мөн https://sites.google.com/a/seas.num.edu.mn/mwrm2018 вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 

МУИС. ХШУИС

ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ

2018-09-21

 

Үзсэн : 1056

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600