Цаг уурын радарын хэрэглээ
2020.10.06

"ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ" сэдэвт уулзалт, ярилцлага

“Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт ярилцлага нь цаг уурын радарын шинжлэх ухаан, технологи болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн цаг уурын радарын технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг олгоход чиглэдэг. Энэхүү уулзалт ярилцлагыг 2 жил тутамд Австрийн нэрт эрдэмтэн Christian Andreas Doppler-ийн төрсөн өдрөөр МУИС-ХМТ-ийн Цаг уур, Ус судлалын хөтөлбөрийн багаас зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалт ярилцлага 2020 оны 11 дугаар сарын 27-нд болно.

Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт уулзалт сонирхож буй талууд, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид та бүхнийг оролцохыг урьж байна.

Уулзалт ярилцлагыг 2 үндсэн шаттайгаар зохион байгуулна.

  1. “ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ТАВДУГААР УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫН ОЮУТАН, СУДЛААЧДЫН ДУГУЙЛАН /Энд оюутан, судлаачид хавсралтанд заасан 8 удаагийн лекц, семинарт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Мөн өөрсдийн хийсэн судалгааны ажлыг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ. (Хавсралт)/
  2. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ /аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ./

Хурлын тов

  • Хураангуй хүлээн авах эцсийн хугацаа - 2020 оны 11 дүгээр сар 23

Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (илтгэгчийг тодруулсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж (Албан газрын харьяалал, e-mail хаяг) ganbold@seas.num.edu.mn э-майл шуудангаар бүртгүүлнэ.

  • Оролцох мэдэгдлийг хүлээн авах эцсийн хугацаа - 2020 оны 11 дүгээр сар 23
  • Бүртгэл - 2020 оны 11 дүгээр сар 27 
  • Уулзалт ярилцлага болох хугацаа - 2020 оны 11 дүгээр сар 27

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ganbold@seas.num.edu.mn э-майл хаягаар болон 85694213 утсаар холбогдоно уу. Мөн https://sites.google.com/view/the6thmeeting/home вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

МУИС. ХШУИС

ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ

 

 

 

Хавсралт

“ЦАГ УУРЫН РАДАРЫН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт тавдугаар уулзалт ярилцлагын оюутны дугуйлангын хөтөлбөр

д/д

Огноо

Анги

Сэдэв

Заах багш

1

X.5

II байр 136в тоот

Радарын үндсэн ойлголт

Л. Жамбажамц

2

X.12

II байр 136в тоот

Радарын бүтэц, техник хэрэгсэл

Б. Ганболд

3

X.19

II байр 136в тоот

Цаг уурын радарын ажиллагаа ба мэдээ мэдээлэл

Д. Сандэлгэр

4

X.26

II байр 136в тоот

Цаг уурын радараар үүл, тунадас шинжлэн судлах,

Илтгэлийн сэдэв сонголт

Б. Ганболд,

5

XI.02

II байр 136в тоот

Хиймэл дагуул дээр байрлах радарын хэрэглээ

Ч. Болорчулуун

6

XI.09

II байр 136в тоот

Цаг уурын радарын агаар мандлын судалгаа, шинжилгээний хэрэглээ

Д. Сандэлгэр

7

XI.16

II байр 136в тоот

Цаг уурын радарын ус-цаг уурын судалгаа, шинжилгээний хэрэглээ

Ш.Отгонсүрэн

З. Мөнхцэцэг

8

XI.27

Номын сан

Илтгэл хэлэлцүүлэг

Л. Жамбажамц,

Б. Ганболд,

Д. Сандэлгэр,

Ш.Отгонсүрэн

Сургалт 10-р сарын 5-наас эхлэн 7 хоног бүрийн 17:00 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны 136в тоотод болно.

Үзсэн : 945

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600