Харбины Технологийн Их Сургуулийн Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа /Магистр, докторын сургалтад/
2014.11.03

МУИС болон Харбины Технологийн Их Сургуулийн (ХТИС) хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр ХТИС-д магистр, докторын хөтөлбөрт суралцах 1 оюутныг сонгон шалгаруулна.

Сургуулийн тухай:

ХТИС нь 1920 онд байгуулагдсан бөгөөд Харбин хотод байрладаг. Вэйхэй болон Шэнжин хотуудад салбар сургуулиудтай. Тус сургууль нь техник, технологи, удирдлага, хэл шинжлэл, эдийн засаг, хуулийн чиглэлээр нэр хүндтэй судалгаа явуулдаг Хятадын шилдэг сургуулиудын нэг юм. Түүнчлэн Хятадын тэргүүлэх есөн сургуулийн нэгдсэн холбооны (С9) гишүүн сургууль.

Harbin-Institute-Of-Technology-China-1600x720

ХТИС жагсаалт

-Улсын хэмжээнд их сургуулиудын дунд тавдугаарт жагсдаг

-Улсын хэмжээнд 1-р зэргийн 9 хичээлтэй

-Улсын хэмжээнд академичийн тоогоор тавдугаарт жагсдаг

-Улсын хэмжээнд судалгааны зардалд 2 тэрбум гаруй юанийн зардал гаргаж их сургуулиудын гуравдугаарт багтсан

Тэтгэлэгт хамрагдах оюутны тоо: 1

Суралцах түвшин: Магистр эсвэл Доктор /Магистр, докторын хөтөлбөрийн аль нэгт хамрагдах 1 оюутан сонгоно.

Суралцах чиглэлүүд: Докторын хөтөлбөрүүд Англи, Хятад хэл дээр заагдах тул сонгох боломжтой. Магистрын хувьд Менежмент, Материал, Барилгын Инженер, Механик, Цахилгааны хөтөлбөрүүд англи хэл дээр бусад нь Хятад хэл дээр явагдана.

Суралцах мэргэжлийн жагсаалт:

Магистрын хөтөлбөр: http://www.studyathit.cn/pro_2.asp

Докторын хөтөлбөр: http://www.studyathit.cn/pro_3.asp

Тавигдах шаардлага:

  1. Бие махбодийн хувьд эрүүл байх, Хятад улсын иргэншилгүй байх
  2. Боловрол, насны хязгаар:

Магистрын хөтөлбөрт 35 хүртэлх насны, бакалавр зэрэгтэй байх

Докторын хөтөлбөрт 40 хүртэлх насны, магистр зэрэгтэй байх

3. Амжилттай суралцаж байсан сурлагын үзүүлэлттэй байх

4. Судалгааны аргазүй эзэмшсэн байх

5. Англи эсвэл Хятад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх (TOEFL 550, IELTS 5.5-аас дээш)

Бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх хуулбар

2. Ажлын газрын тодорхойлолт

3. Тодорхойлох захиа /2 хүн/

4. Диплом хуулбар

5. Судалгааны санал /1 хуудас/

6. Хятад эсвэл Англи хэлний шалгалтын оноо

 Өргөдөл хүлээн авах хугацаа: 2014 оны 11 сарын 5-ныг хүртэл

Дээрх материалыг бүрдүүлэн ГХХАХ-т ирүүлнэ үү.

МУИС-ийн Хичээлийн I байр, 210 тоот

Лавлах утас: 317050

Үзсэн : 0

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600