Хэрэглээний математикийн тэнхимийн танилцуулга
2014.10.01

Хэрэглээний математикийн тэнхимийн анхны эх суурь нь 1962 оноос тооцон бодох математикийн чиглэлээр тавигдаж эхэлсэн бөгөөд нь 1993 оноос Дифференциал тэгшитгэл, тооцон бодох математикийн тэнхим нэртэйгээр бие даасан тэнхим, 1996 онд одоогийн  Хэрэглээний математикийн тэнхим гэсэн нэртэйгээр байгуулагдсан. МУИС-ийн шинэчилсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу Хэрэглээний математикийн тэнхимд өмнө нь байсан Магадлалын онол-математик статистикийн тэнхим, Математик загварчлалын тэнхим түүнчлэн Эдийн засгийн мэдээлэл-загварчлалын тэнхим, ус, цаг уурын чиглэлийн эрдэмтэн багш нар нэгдэн өргөн бүрэлдэхүүнтэй хамт олон болоод байна. Хэрэглээний математикийн тэнхим нь Профессор 4, Дэд профессор 10, Ахлах багш 2, Багш 8, Зөвлөх профессор 2, Гэрээт профессор 1, Зөвлөх ахлах багш 1, Тэнхимийн туслах ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтээгээр нийт 29-н багш ажиллаж байгаагаас тус тэнхимд 19-н докторын зэрэгтэй багш ажиллаж байна. 

Тэнхимийн одоогийн бүрэлдэхүүн: /2015-05-05/

Үзсэн : 3870

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр 315 тоот
: assistant1_dam@seas.num.edu.mn, dep-am@seas.num.edu.mn
: 77307730-3600