МУИС-ийн Профессор, Монгол Улсын Гавьяат Багш Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит “МУИС-ийн Электроникийн II Олимпиад” амжилттай болж өндөрлөлөө
2023.05.01

Монгол Улсын Гавьяат багш Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС-ийн оюутны “Электроникийн II олимпиад”-ыг 2023 оны 4-р сарын 22-ны өдөр бодлого, дадлага гэсэн хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Олимпиад эхлэхийн өмнө МУГБ, Профессор Э.Дамдинсүрэнгийн хүндэтгэлийн лекц болон “Электроникийн инженер” хөтөлбөрийн үе үеийн төгсөгчдийн илтгэл болж өндөрлөлөө.

Электроникийн II олимпиад нь МУИС-ийн бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй явагдсан бөгөөд нийт 43 оюутан эрдэм мэдлэг, ур чадвараараа уралдан 12 оюутан эхний байруудыг эзэллээ. Амжилттай оролцсон оюутнууд Электроникийн улсын олимпиадад оролцох багийн бэлтгэлд хамрагдана. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэхийн ялдамд та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэж, Монголдоо манлайлах чадварлаг, сайн инженерүүд болохыг хүсэн ерөөе.

Олимпиадын дүн

Бодлогын даалгаварт эзэлсэн байр:

1-р байр: Хашбат овогтой Тэнгисболд (150’000₮, өргөмжлөл)

2-р байр: Сүрэнжав овогтой Самданжамц (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Амартүвшин овогтой Азжаргал (50’000₮, өргөмжлөл)

Дадлагын даалгаврын эзэлсэн байр:

PLC програмчлах даалгаврын төрөлд,

1-р байр: Хашбат овогтой Тэнгисболд (150’000₮, өргөмжлөл)

2-р байр: Сүрэнжав овогтой Самданжамц (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Амартүвшин овогтой Азжаргал (50’000₮, өргөмжлөл)

Симуляцийн даалгаврын төрөлд,

1-р байр: Махбал овогтой Бүрэнзаяа (150’000₮, өргөмжлөл)

2-р байр: Төмөрхан овогтой Досжан (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Лхасүрэнжав овогтой Санжаа-Иш (50’000₮, өргөмжлөл)

Аналог хэлхээний даалгаврын төрөлд,

1-р байр: Даваа овогтой Мөнхбат (150’000₮, өргөмжлөл)

2-р байр: Ганболд овогтой Бүрэнхангай (100’000₮, өргөмжлөл)

3-р байр: Бямбаханд овогтой Балжмаа (50’000₮, өргөмжлөл)

Мөн МУГБ, Профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит тусгай байрын шагналыг Э.Дамдинсүрэн багш хувиасаа гардууллаа.

Ухаан сийлж, уран бодсон оюутнууд:

  • Отгонсүрэн овогтой Лхагвадулам
  • Ганболд овогтой Бүрэнхангай
  • Эрдэнцогт овогтой Хулан

Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийг гал бадармой.

 

 

 

Үзсэн : 477

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/