Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит МУИС-ийн оюутны “Электроникийн II олимпиад”-ийг 2023 оны 4-р сарын 22-ны өдөр бодлого, дадлага гэсэн хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Олимпиад эхлэхийн өмнө МУГБ, Профессор Э.Дамдинсүрэнгийн хүндэтгэлийн лекц болон “Электроникийн инженер” хөтөлбөрийн үе үеийн төгсөгчдийн илтгэл болж өндөрлөлөө.