"Мэргэжлийн удиртгал" хичээлийн бүтээлийн үзэсгэлэн, хамгаалалт боллоо
2021.11.10

Манай тэнхимийн электроник хөтөлбөрийн "Мэргэжлийн удиртгал" хичээлийн бүтээлийн үзэсгэлэн, хамгаалалт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.

"Мэргэжлийн удиртгал" хичээл судалж буй Электроникийн хөтөлбөрийн нийт 18 оюутан өөрсдийн хийсэн ажлаа ханын илтгэл болгон бэлтгээд бодитоор угсарсан бүтээлээ бусад оюутнууд болон багш нартаа тайлагнан үзүүлж дүгнүүлэв.

Ингэснээр өөрийн хийсэн зүйлийг бусдад ойлгогдохуйцаар тайлбарлах, мэдлэгээ бусдад түгээх, Электроникийн хөтөлбөрийн онцлог байдлыг таниулах зэрэг ач холбогдолтой юм.

Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

Үзсэн : 422

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/