МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль “Жи-Пауэр” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2021.06.25

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль болон “Жи-Пауэр” ХХК-ны захирлууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд МУИС-ийн ХШУИС-ийг төлөөлж захирал, доктор, профессор Д.Бямбажав, “Жи-Пауэр” ХХК-ыг төлөөлж гүйцэтгэх захирал, доктор Д.Батсайхан нар оролцов.

“Жи Пауэр” ХХК нь эрчим хүчний салбарт судалгаа, хөгжүүлэлт, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, Сэргээгдэх эрчим хүчний системийн угсралт суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.

Энэхүү хамтын ажиллагаа нь сэргээгдэх эрчим хүч, чадлын электроникийн чиглэлээр судалгаа хийх, инноваци технологи дамжуулалт, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж буй залуу судлаачдыг дэмжих зорилготой юм.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд “Сэргээгдэх эрчим хүчний системд зориулсан өгөгдөл бүртгэгчийн судалгаа, хөгжүүлэлт”, “ПЛУ ашигласан эрчим хүчний менежментийн системийн судалгаа, хөгжүүлэлт” зэрэг төслүүдийг МУИС-ийн ХШУИС-ийн чадлын электроникийн лабораторийн эрдэмтэн, судлаачидтай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Мөн цаашдаа энэхүү хамтын ажиллагааг тогтмол өргөжүүлэн бусад олон олон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна.

Үзсэн : 283

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/