МУИС-ийн 70 дахь төгсөлт, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн 2 дахь төгсөлтийн баяр болж өнгөрлөө.
2015.06.23

Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн 2 дахь төгсөлт, МУИС-ийн 70 дахь төгсөлтийн ёслолын ажиллагаа 2015 оны зургадугаар сарын 19-ны баасан гарагт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улиралд ЭХИТ-ийн 5 хөтөлбөрөөр /Компьютерийн техник-2, Электроник, автоматик-14, Компьютерийн сүлжээ-14, Мультимедиа холбооны технологи-5/  нийт 50 оюутан төгсч байгаа бөгөөд сургуулиа амжилттай дүүргэн диплом энгэрийн тэмдгээ гардан авсан инженерүүдээ баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг тэнхимийн хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчдээс нь хүсэн ерөөж байна.

Дараагийн шатны сургалтуудад суралцах үүд хаалга та бүхний өмнө ямагт нээлттэй байгаа шүү. 

Үзсэн : 2337

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/