Тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
2021.04.14

ХШУИС-ийн ЭХИТэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны эрдэм шинжилгээний хурал” 2021 оны 4 сарын 12-ны өдөр 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд бакалавр, магистрант, докторант түвшний 10 оюутан өөрсдийн судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг ирүүлж, онлайн хэлбэрээр хэлэлцүүлэв. Уг хуралд 82 оюутан, залуус оролцож ирүүлсэн бүтээлийг шүүн, хэлэлцлээ.

Уг хурлын “Бакалавр”-ын түвшинд:

  • “Сэргээгдэх эрчим хүч” хөтөлбөрийн оюутан Б.Мөнхзаяа “НЦҮ-т зориулсан дифференциал чадлын хувиргуурын технологийн судалгаа” сэдвээр “ТЭРГҮҮН БАЙР” (Удирдагч багш: Б.Төрмандах),
  • “Сэргээгдэх эрчим хүч” хөтөлбөрийн оюутан Т.Оюун-Эрдэнэ “Сумны аэродинамикийн симуляц” сэдвээр “ДЭД БАЙР” (Удирдагч багш: Р.Амартүвшин; Багийн гишүүд: Т.Цэрэнханд, О.Даваажаргал, Л.Дуламсүрэн, Г.Хүслэн),
  • “Сүлжээний технологи” хөтөлбөрийн оюутан Ц.Батцэнгэл “Фотосенсор ашиглан зүрхний цохилтын дохиог хэмжих” сэдвээр “ГУТГААР БАЙР” (Удирдагч багш: Д.Сумъяаханд);

“Ахисан” түвшинд:

  • “Компьютерийн сүлжээ” хөтөлбөрийн магистрант Б.Цолмонтамир “Вэбийн аюулгүй байдлын шинжилгээний системийн хөгжүүлэлт” сэдвээр “ТЭРГҮҮН БАЙР” (Удирдагч багш: Б.Өсөхбаяр, Н.Угтахбаяр),
  • “Электрон системийн автоматжуулалт” хөтөлбөрийн магистрант Ч.Бямба-Очир “Өндөр нягтаршилтай цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн алдааг засах нь” сэдвээр “ДЭД БАЙР” (Удирдагч багш: Б.Ганбат, Д.Номин-Эрдэнэ) тус тус эзэллээ.

Хуралд амжилттай оролцсон нийт оюутан залуус, удирдагч багш нар болон зохион байгуулах комисс, хэлэлцүүлэг өрнүүлсэн оролцогч оюутан, залуустаа цаашдын сурлага, судалгааны ажилд нь амжилт хүсье.

                                                                   ХШУИС-ийн ЭХИТэнхим

Үзсэн : 675

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/