Лабораторийн ажлын хамгаалалтын явц
2017.04.07

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн Микропроцессор ба интерфейсийн техник хичээлийн лабораторийн ажлын хамгаалалт 2017 оны 04 дүгээр сарын 06 ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү хамгаалалт нь хийсэн ажлаа бусад хүмүүст таниулах зорилгоор үзүүлэн болгон дэлгэн харуулж байгаараа онцлог болж байна.

Оюутнууд баг болон өөрсдийн хийсэн ажлаа постер илтгэл болгон бэлтгээд бодитоор угсран бусад оюутнууд болон багш нартаа үзүүлэн тайлагналаа.

Энэхүү хамгаалалтыг багш нар биш оюутан залуус  өөрсдөө үнэлж байгаагаараа шинэлэг бөгөөд бусдынхаа хийсэн ажлыг дүгнэж үнэлгээ өгснөөр өөрсдөө ч мэдлэг чадвараа ахиулах, аливаа зүйлд нухацтай хандах зэрэг олон давуу талтай юм. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

 

Үзсэн : 1085

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/