ЭХИТ-ийн оюутнууд сургуулиа цэвэрлэв
2017.04.01

2017 оны 03 дугаар сарын 31 ны өдөр манай тэнхимийн  Компьютерийн сүлжээ, Сэргээгдэх эрчим хүч, Холбооны технологи, Электроник ангиудын оюутнууд нийтээрээ сургуулиа цэвэрлэлээ. Энэхүү арга хэмжээ нь ХШУИС-ийн хэмжээнд уламжлал болон явагдаж байгаа бөгөөд аливаа хүн сурч боловсорч буй орчноо цэвэрхэн байлгах нь чухал бөгөөд  тэр орчноо өөрсдийн гараараа цэвэрлэж байгаа нь  хүний хөдөлмөрийг хүндэтгэх, цаашлаад өөрсдөө ч орчноо цэвэр байлгах үүднээс сэтгэлтэй хандах зэрэг олон талын хүмүүжлийг оюутнуудад олгож байгаагаараа онцлог юм. 

Энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон оюутан залуустаа тэнхимийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. 

Эрдэм номоо шамдан суралцах нь оюутан та бүхний нэн тэргүүний үүрэг ч гэлээ хөдөлмөр хүнийг бий болгодог юм шүү.

 

 

 

Үзсэн : 390

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/