Ажил олгогч, төгсөгчдийн уулзалт зохион байгуулагдах гэж байна
2016.12.07

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн "Электроникийн инженер", " Компьютерийн сүлжээ" хөтөлбөрүүдийн төгсөгч нар болон ажил олгогч нартай хийх уулзалт өдөрлөг 2016 оны 12 дугаар 09 ны баасан гарагийн 17 цагаас МУИС-ийн хичээлийн III байранд зохион байгуулагдах гэж байна.

Өдөрлөгт Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг байгууллага, компаниудын төлөөлөл болон манай хөтөлбөрүүдээс төрөн гарсан чадварлаг инженерүүд хүрэлцэн ирж өөрсдийн мэдлэг туршлагаасаа ярилцаж, санал бодлоо солилцох юм. Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутан залууст маань маш их мэдээлэл туршлага судлах сайхан боломж бүрдэх билээ.

 

                                              Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

 

 

 

Үзсэн : 721

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/