МУИС-ийн аварга шалгаруулах Компьютерийн сүлжээний олимпиад амжилттай болж өнгөрлөө
2016.11.08

МУИС-ийн аварга шалгаруулах "Компьютерийн сүлжээ"-ний зургаадугаар олимпиад 11 сарын 3-нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Олимпиад нь үндсэн 2 шаттай бөгөөд эхний шатанд нийтэд нээлттэй тавигдсан бодлогыг амжилттай бодож босго оноо давсан оюутнууд дараагийн шатанд шалгаран орсон юм.

Олимпиадын 2-р шатанд нийт 10 оюутан оролцсон бөгөөд эцсийн дүн гарахад дараах оюутнууд эхний 5 байрыг эзэллээ.

Цолмонтамир 28 оноогоор /ХШУИС/

Баянхангай 20 оноогоор /ХШУИС/

Моломжамц 19 оноогоор /ХШУИС/

Пүрэвдорж 18 оноогоор /ХШУИС/

Цолмонбаатар 15 оноогоор /ХШУИС/

Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа ХШУИС-ийн захиргаа, ЭХИТэнхимийн хамт олон болон "Компьютерийн сүлжээ" хөтөлбөрийн багш нарын зүгээс баяр хүргэж сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч байна.

Үзсэн : 743

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/