Компьютерийн сүлжээний мэргэжлийн VI олимпиад амжилттай болж өндөрлөлөө
2016.04.18

Компьютерийн сүлжээний мэргэжлийн улсын VI олимпиад болон Компьютерийн сүлжээний инженерүүдийн ур чадварын хоёрдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

            Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, их, дээд сургуулиудад суралцагч оюутнуудыг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах зорилгоор тус сургууль 2011 оноос  эхлэн Компьютерийн сүлжээний мэргэжлийн олимпиадыг санаачилсанаас хойш 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

            Энэ жилийн хувьд 2016 оны  4-р сарын 16-ны өдөр Улаанбаатар Их Сургууль зохион байгууллаа.

                        Ингээд тэмцээний дүн гарахад дараах байруудыг эзэллээ.

            Компьютерийн сүлжээний инженерүүдийн ур чадварын анхдугаар  тэмцээнд:

1- р байр Юнител ХХК - Ж.Алтай
2-р байр Мобиком Корпораци ХХК - Э.Улсболд
3-р байр Сүлжээний инженер н.Шийрэв
4-р байр Юнивишн ХХК - Г.Мөнхбат

           

Компьютерийн сүлжээний оюутны VI олимпиадад хувийн дүнгээр:

- МУИС-ийн ХШУИС-н Н.Мархаажий (КС-4 анги) – 82  оноогоор - 1р байр
- МУИС-ийн ХШУИС-н М.Тэргэл  (КС-4 анги) – 81  оноогоор - 2р байр
- МУИС-ийн ХШУИС-н Б.Цолмонбаатар (КС-3 анги) – 80 оноогоор - 3р байр
- МУИС-ийн ХШУИС-н Б.Моломжамц (КС-3 анги) – 76 оноогоор - Тусгай байр
- МУИС-ийн ХШУИС-н Т.Тэлмүүн (КС-4 анги) - 75 оноогоор - Тусгай байр тус тус эзэлсэн бол

Багийн дүнгээр:

- МУИС-ийн ХШУИС-н D.C. #NUM баг - 236 оноогоор - 1р байр
- МУИС-ийн ХШУИС-н Сүлжээ бусниулагчид баг - 132 оноогоор - 2р байр
- МУИС-ийн ХШУИС-н Theory of Network баг - 117 оноогоор - 3р байр

- ШУТИС-ийн  ХМТС-н  II баг 83 оноогоор 4-р байр

- ШУТИС-ийн  ХМТС-н  I баг тус тус 74 оноогоор 5-р байруудыг тус тус эзэллээ.

 

Олимпиадад оролцосон нийт оролцогчиддоо баяр хүргэе.

 

 

Үзсэн : 982

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/