МУИС-ийн Электроник, холбоонДэд профессор Б.Төрмандах Япон улсад зэргийн бус сургалтад хамрагдлаа
2023.08.24

“Инженер, Технологийн Дээд Боловсрол” төслийн хүрээнд МУИС дээр  хэрэгжиж буй 10 судалгааны нэг болох “Чадлын электроник ба Үйлдвэрийн автоматжуулалтын судалгаа, хөгжүүлэлт” сэдвийн судалгааны багийн судлаач, доктор Б.Төрмандах Япон улсын Токио Метрополитан Их Сургууль дээр 2023 оны 05-р сарын 29-өөс 2023 оны 06-р сарын 29 хүртэл нэг сарын хугацаанд зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдлаа.

Тэрбээр зэргийн бус сургалтын хүрээнд судалгааны үр дүнг хэрхэн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх талаар Япон улсын их дээд сургуулиуд, аж үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж туршлага судлах зорилготой явсан ба сургалтын хугацаанд Токио Метрополитан Их Сургууль, Тохокү Их Сургууль, Цүкүба Их Сургууль, Чиба Технологийн Институт, Ёкохамагийн Үндэсний Их Сургууль зэрэг байгууллагуудтай уулзалт зохион байгуулж тэдний болон МУИС дээр одоогоор гүйцэтгэж буй судалгааны ажлын талаар мэдээлэл солилцсон байна.

Мөн суралцах хугацаандаа Чадлын электроникийн төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлтээрээ танигдсан Япон улсын Фүжи Электрик ХХК-ийн Токиогийн салбар үйлдвэр дээр ажиллаж зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж буй бүтээгдэхүүний загварчлал, туршилтыг хэрхэн гүйцэтгэх талаар зөвлөгөө авч, мэдлэгээ бататгалаа.

Үзсэн : 127

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/