МУГБагш Профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит Электроникийн Улсын XIX Олимпиад боллоо
2023.06.02

Электроникийн Улсын Олимпиад маань 2 дох жилдээ МУГБагш Профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит Электроникийн Улсын XIX Олимпиад 2023 оны 05 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, Цахилгаан автоматик, мэдээлэл холбоо цахилгааны инженерүүдийн холбоо, EC ХХК, NEUKRAFT ХХК, Гексаэдр клауд ХХК болон АНОД КАТОД ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэн оролцлоо.

Олимпиадын нээж ХШУИС-н захирал дэд профессор Д.Бямбажав болон зориулан профессор Э.Дамдинсүрэн багш Mонголд электроникийн мэргэжил үүсэн эхэлсэн түүхээс өнөөгийн үед хэрхэн хөгжин сайжирч сайшаан оюутан залууст урам өгөн амжилттай нээлтийн арга хэмжээ өндөрлөө.

  

МУИС-ХШУИС-ийн захирал, дэд профессор Д.Бямбажав олимпиадыг нээж үг хэлэв.

МУГБагш Профессор Э.Дамдинсүрэн олимпиадад оролцогсод амжилт хүсэхийн сацуу монголын их дээд сургуулиуд электроникийн гадаад үг хэллэгийг монгол хэл рүү хөврүүлэн ашиглахдаа хэрхэн алдаж буйг жишээлэн тайлбарлан цаашид нэг үг хэллэг дээр тогтвол зохистой талаар цохон хүрэлцэн ирсэн багш, оюутанд зөвлөгөө өгөв

Эхний хэсэгт буюу 05 сарын 20-ны 09 цагаас бодлогын тэмцээнээр эхэлж 14 цагаас дадлагын тэмцээн болон оюутны эрдэм шинжилгээний илтгэл зэрэг зохион байгуулагдлаа.

Электроникийн Улсын XIX Олимпиадад

      1. МУИС-ХШУИС 2 баг

      2. ШУТИС-МХТС 2 баг

      3. ШУТИС-ЭХС 1 баг

      4. ШУТИС-Эрдэнэт Цогцолбор Дээд Сургууль 1 багийн 9 багш, 42 оюутан оролцсоноос багийн гишүүдийн нийлбэр оноогоор МУИС-ХШУИС-ийн Б.Алтанцоож багштай МУИС-2 баг түрүүлэн шилжин явах цомын эзэд боллоо.

Олимпиадын ганцаарчилсан төрлийн шагналт байруудад:

1. Бодлогын тэмцээнд 35 оюутан амжилттай оролцсоноос

1-р байр МУИС-ХШУИС-I багийн Х.Тэнгисболд

2-р байр МУИС-ХШУИС-I багийн С.Самданжамц

3-р байр ШУТИС-МХТС-II багийн Г.Төгсжаргал

Уран бодолтын шагналыг МУИС-ХШУИС-II багийн М.Бүрэнзаяа нар шалгарлаа

2. Оюутны Эрдэм Шинжилгээний илтгэлд 6 бүтээлийн 8 оюутан өөрсдийн дэвшүүлсэн санаа, шийдэл бүтээлүүдээ илтгэн

1-р байр МУИС-ХШУИС Б.Мандахбаяр– “Мал тооллогын системийн туршилт, хөгжүүлэлт” сэдэвт илтгэл

2-р байр ШУТИС-ЭХС Э.Учрал – “Пульс оксиметрийн сургалтын загварын судалгаа” сэдэвт илтгэл

3-р байр ШУТИС-Эрдэнэт Цогцолбор Дээд Сургууль – “Siot технологид суурилсан зайнаас удирддаг халаалтын системийн хөгжүүлэлт” сэдэвт илтгэл шагналт байранд шалгарлаа.

Багаар оролцох дадлагын тэмцээн Аналог хэлхээ угсарч, Proteus дээр симуляци хийж PLC програмчлах тэмцээнд 7 багийн 35 оюутан тус тус оролцсоноос

1-р байр МУИС-ХШУИС-II баг

2-р байр ШУТИС-МХТС-II баг

3-р байр МУИС-ХШУИС-I баг тус тус өөрсдийн хичээл зүтгэл, сурсан мэдлэгээрээ уралдан шалгарлаа.

 

Инженерчлэлийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармой

 

Бодлогын тэмцээний цаг дууссаны дараа хянагч багш нар шифрлэж байна.

Дадлагын тэмцээний даалгаврыг танилцуулж байна.

Дадлагын тэмцээндээ оролцож буй оюутнууд

 

Шагнал гардуулах ёслол

Бодлогын тэмцээний 1-р байрны шагналт Х.Тэнгисболд, Бодлогын тэмцээний 2-р байрны шагналт С.Самданжамц, Бодлогын тэмцээний 3-р байрны шагналт Г.Төгсжаргал, 

МУГБагш Профессор Э.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Уран бодолт”-н эзнээр МУИС-II багийн М.Бүрэнзаяа шагнагдлаа.

Оюутны Эрдэм шинжилгээний хуралд шалгарсан 3 байрын эзэд

МУИС-ХШУИС-н захирал Д.Бямбажав ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлэн “Талархал” өгөв.

 

МУИС-ХШУИС-н багш Шүрэнцэцэг ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлэн “Талархал” өгөв.

Багийн төрөлд I, III байр эзлэн

“Шилжин явах цом”-ын эзэд болсон Б.Алтанцоож багштай МУИС баг

 

Ц.Сугир, Бат-Эрдэнэ багш нартай ШУТИС-МХТС-II баг

Электроникийн Улсын XIX Олимпиадын нийт оролцогч, зохион байгуулагч, ивээн тэтгэгч болон зочид төлөөлөгчид

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үзсэн : 170

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/