Олон Улсын Cisco Netriders тэмцээнд амжилттай оролцлоо
2015.09.24

Cisco Netriders олон улсын тэмцээн БНМХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 09 сарын 19 нд ажилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээний дүн нь гарахад Монгол улсаа төлөөлөн оролцсон МУИС-ийн оюутан Т.Баясгалан 3-р байранд шалгарсанаар өмнөх жилийн МУИС-ийн оюутнуудын амжилтыг давтлаа.

            Уг тэмцээн нь Тив болгоны аваргыг шалгаруулах журмаар явагддаг бөгөөд тус бүрдээ 3 шатнаас бүрддэг. Ази тивээс эхний 2 шатнаас нийт 15 оюутан шалгарсан ба 2015-09-19 –ны өдөр БНХАУ-ийн Бээжин хотын Cisco төв дээр шалгарсан оюутнуудын дунд 3-р шат нь болж өнгөрлөө. Тэмцээн онолын даалгавар, практик даалгавар гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд онолын даалгаварын хүрээнд 100 асуулт 60 минутанд хийдэг бол практик даалгаварын хүрээнд 2 хэсгээс бүрдэх бодлогыг бодон тухайн бодлогоо шүүгч нарт хамгаалах гэсэн даалгавруудыг гүйцэтгэлээ.

            2-р шатны дараах байдлаар Хятадын 3 оюутан эхний байруудад 4-р байрт манай оюутан байсан бөгөөд шийдвэрлэх 3-р шатны дараах байдлаар Макау 1, Хятад 2, Монгол 3 гэсэн байруудыг эзэллээ.

            Тэмцээнд үзүүлсэн амжилт нь МУИС-ийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн багш нар болон МУИС-ийн Cisco Academy-тай салшгүй холбоотой бөгөөд ивээн тэтгэсэн МУИС-ийн CISCO акадми болон ХШУИС-ийн захиргаанд талархаж байгаагаа илэрхийлж байна.  2 жил дараалан Монгол улс болон МУИС-ийн нэрийг Ази болон Дэлхийд гаргаж яваа багш, оюутнуудаараа бахархаж, тэдэндээ амжилт хүсэн дараа жил тэргүүн байрыг эзлэх болтугай гэсэн ерөөлийг өргөн барья.

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн хамт олон

 

Үзсэн : 1181

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/