"КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ - 2022" олимпиад амжилттай явагдаж өндөрлөлөө
2022.12.03

МУИС-ийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Компьютерийн сүлжээ - 2022" олимпиад 2022 оны 11 сарын 26 -аас 12 сарын 2 -ны өдрүүдэд 2 түвшинтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадыг "ТЕРАБИТ НЕТ" ХХК ивээн тэтгэж, шагналт байранд шалгарсан оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Шагналт байранд шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, олимпиадад оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

I түвшинд байр эзэлсэн оролцогчид:

1-р байр 5,985 оноо - Электроник хөтөлбөрийн 3 түвшний оюутан С.Самданжамц
2-р байр 4,289 оноо - Компьютерийн сүлжээ хөтөлбөрийн 3 түвшний оюутан Г.Дүгэрсүрэн
3-р байр 3,691 оноо - Электроник хөтөлбөрийн 4 түвшний оюутан Г.Дашням

II түвшинд байр эзэлсэн оролцогчид:

1-р байр 5,393 оноо - Компьютерийн сүлжээ хөтөлбөрийн 3 түвшний оюутан Ц.Ганболд
2-р байр 4,191 оноо - Компьютерийн сүлжээ хөтөлбөрийн 3 түвшний оюутан А.Мэндбаяр
3-р байр 1,995 оноо - Компьютерийн сүлжээ хөтөлбөрийн 4 түвшний оюутан Э.Эрдэнэдалай

Энд дарж олимпиадын оролцогчдийн мэдээллийг харна уу. 

Үзсэн : 291

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/