Вертексмон ХХК-ны хөрөнгө оруулалтаар МУИС-ХШУИС-д мэдээллийн аюулгүй байдлын лаборатори байгуулагдлаа
2022.11.03

Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерийн Сургууль мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Вертексмон ХХК-тай  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд Вертексмон ХХК нь 2022 оны 5-р сард зохион байгуулсан "Компьютерийн сүлжээний улсын Х олимпиад"-ын ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд энэ удаа мэдээллийн технологийн салбарын оюутан залуусын мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор МУИС-ХШУИС-ийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн сургалтын лабораторийг 60 сая төгрөгөөр мэдээллийн аюулгүй байдлын сургалт явуулах боломжтой болгон иж бүрэн тохижуулав.

Манай оюутнуудын ирээдүйн шилдэг инженер болох нөхцлийг бүрдүүлж,  суралцах орчныг тохижуулж өгсөн Вертексмон ХХК-ны нийт хамт олонд талархалаа илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Үзсэн : 345

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/