Монгол улсын гавьяат багш цол хүртсэн МУИС-ийн профессор Э.Дамдинсүрэнд тэнхимийн хамт олноос нь хүндэтгэл үзүүллээ
2022.09.19

МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн ахмад багш, профессор Э.Дамдинсүрэн  Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гавъяат Багш хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ.

МУГБагш, профессор Э.Дамдинсүрэнгийн гавъяаг хүндэтгэн түүний гэрт МУИС-ийн ХШУИС-ийн  “Чадлын электроникийн судалгааны лаборатори”-ийн санаачилгаар “Жи-Пауэр” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 3кВт нэрлэсэн чадалтай иж бүрэн нарны цахилгаан үүсгүүрийг угсарч суурилуулсныг МУИС-ийн ЭХИТ-ийн хамт олон 2022.09.10-ны өдөр хүлээлгэн өгч, хүндэтгэл үзүүллээ.

Нарны цахилгаан үүсгүүрийн угсралт, суурилуулалтын ажлын явц.

3.1 кВт нэрлэсэн чадалтай сүлжээнд холбогдсон инвертерийг суурилуулсан байдал.

Үзсэн : 529

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/