"Cisco Netriders" олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөлөн оролцохоор манай тэнхимийн багш оюутнууд Бээжин хотыг зорьлоо.
2015.09.18

Cisco Netriders олон улсын тэмцээн нь Cisco Systems.inc төхөөрөмж дээр ажиллаж буй, суралцаж буй, сонирхож буй залуусын дунд зохиогддог олон улсын чанартай томоохон тэмцээн билээ. Уг тэмцээнд манай тэнхимийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн багш оюутнууд удаа дараа амжилттай оролцож ирсэн бөгөөд 2013 онд улсад 2-р байр, 2014 онд улсад 1-р байранд орсноор Ази номхон далайн бүсийн тэмцээнд оролцохоор шалгарч улмаар 3-р байранд орсон сайхан амжилтуудыг гаргаж ирсэн юм. Энэ жилийн тухайд манай тэнхимийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн оюутнууд буюу МУИС-ийн Cisco академийн суралцагчид Cisco Netriders олон улсын тэмцээнд Хятад, Монголын бүсээс 1,2-р шатанд шалгарч 9 сарын 19-ний өдөр 3-р шатанд оролцохоор Бээжин хотыг зорилоо. Баг тамирчиддаа өндөр амжилтыг хүсье. 

 

 

Үзсэн : 1258

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/