Оюутны бүтээлийн үзэсгэлэн зохион байгууллаа
2021.12.13

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн Микропроцессор ба интерфейсийн техник (ECEN210) хичээлийн бие даалтын ажлын үзэсгэлэн, хамгаалалт 2021 оны 12 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хамгаалалт нь хийсэн ажлаа бусдад таниулах зорилгоор үзүүлэн болгон дэлгэн харуулж байгаагаараа онцлогтой.

Оюутнууд баг болоод өөрсдийн хийсэн ажлаа постер илтгэл болгон бэлтгээд бодитоор угсран бусад оюутнууд болон багш нартаа тайлагнан үзүүлснээр багаар ажиллах чадварт суралцах, өөрийн хийсэн зүйлийг бусдад ойлгогдохуйцаар тайлбарлах, мэдлэгээ бусдад түгээх, хөтөлбөрийн онцлог байдлыг таниулах зэрэг ач холбогдолтой юм.

Хамгаалалтын үнэлгээг ерөнхий суурийн оюутнууд үнэлсэн бөгөөд бусдынхаа хийсэн ажлыг дүгнэж үнэлгээ өгснөөр өөрсдөө ч мэдлэг чадвараа ахиулах, аливаа зүйлд нухацтай хандах, бусдын хийснийг үнэлж, дүгнэлт өгч сурах зэрэг олон давуу талтай юм.

Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

Үзсэн : 370

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/