ЭХИТ-ийн сургалт судалгааны лабораториудад 25 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авч сургалт, судалгаанд ашиглаж эхэллээ
2019.12.25

Сүүлийн жилүүдэд ХШУИС-аас сургалтын лабораториудаа сайжруулахаар нэлээд ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Жил бүр лабораториудын орчны тохижилтыг сайжруулахаар урсгал засвар хийлгэж  сандал, ширээ зэрэг тавилгын шинэчлэлтүүдийг хийж ирсэн. Сүүлийн хоёр жилд тэнхимүүдэд 25 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөснөөр сургалт судалгааны лабораториуддаа нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах боломжийг олгосон нь оюутнууд лабораторийн төхөөрөмж дээр бодит туршилт хийх сайхан боломж бүрдээд байна.

 

ЭХИТ-ийн хамт олон энэ хичээлийн жилд ХШУИС-ийн санхүүжилтээр худалдан авсан тоног төхөөрөмжүүдээ ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг болон тэнхимийн багш нартаа танилцуулах үүднээс электроникийн лабораторидоо дэлгэн үзүүллээ.

Худалдан авсан төхөөрөмжүүдийн жагсаалтыг Хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. ЭХИТ-ийн лабораториудад худалдан авсан төхөөрөмжүүдийн жагсаалт

Төхөөрөмж Тоо ширхэг Ашиглаж буй лабораторийн дугаар
1 Тэжээлийн блок (UNI-T UTP3303) 2

127

2 Юниверсал систем (US-9170A) 2
3 Хүчдэл тогтворжуулагч 10kVA 1
4 Дохионы үүсгүүр (SFG-1013) 6 120
5 Осцилоскоп (GDS-1072b) 1
6 Дохионы үүсгүүр (AFG-2105) 4 129
7 Тэжээлийн блок (30В 5А) 10 133
8 Тестер (UT890c) 10
9 HOMER Pro student license 2
10 Banana PI R2 8 123
11 N-F 380  line finder 2
12 Huawei ETP48100-B1 Power supply 1 125
13 Label paper 12mm 9mm 5

Ирэх хичээлийн жилээс 25 сая төгрөгийн санхүүжилт 30 сая төгрөг хүртэл нэмэгдэж байгаа юм. Энэ мэтчилэн сургалт судалгааны лабораториуддаа анхаарал хандуулж байгаа ХШУИС-ийн захиргааны хамт олондоо ЭХИТ-ийн багш ажилчид болон оюутнуудын өмнөөс талархал илэрхийлж байна.

ЭЛЕКТРОНИК, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/