МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээ-2021” олимпиад зохион байгуулагдлаа
2021.12.07

МУИС-ийн оюутны “Компьютерийн сүлжээ-2021” олимпиад 11-р сарын 27, 12-р сарын 04-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиадын нэгдүгээр шат МУИС-ийн бүх хөтөлбөрийн оюутнуудад нээлттэй явагдсан бөгөөд энэ шатнаас 18 оюутан хоёрдугаар шатанд шалгарч улмаар эрдэм мэдлэг, ур чадвараараа шалгарсан 6 оюутан эхний байруудыг эзэллээ.  

Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэхийн ялдамд та бүхний цаашдын сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэж, Монголдоо манлайлах чадварлаг, сайн инженерүүд болохыг хүсэн ерөөе.

I түвшний эзэлсэн байр:

1-р байр: Алзахгүй овогой Мэндбаяр

2-р байр: Батжаргал овогтой Энхбаяр

3-р байр: Баяр овогтой Золбоо

II түвшний эзэлсэн байр:

1-р байр: Батцэнгэл овогтой Бумбаяр

2-р байр: Ганбаяр овогтой Билгүүнбилэг

3-р байр: Эрдэнэням овогтой Эрдэнэдалай

Инженерчлэлийн хэт цахиваас хөгжлийг гал бадармой

Үзсэн : 491

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/