“Автомат робот-2019 намар” тэмцээн зохион байгуулагдлаа
2019.12.21

Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутнуудын дунд улирал бүр уламжлал болгон зохион байгуулдаг цагаан зураас дагагч “Автомат робот-2019″ намрын тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр МУИС-ийн 3А байрны 1-р давхарт зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээний онцлог нь 2-4-р төвшний оюутнууд Электроникийн үндэс (EENG202), Тоон систем (ECEN205) хичээлүүдээр үзсэн мэдлэгээ ашиглан тэмцээний даалгаврыг аналог, логик гейт гэсэн хоёр төрлийн хэлхээгээр хийж гүйцэтгэдэг. Электроникийн үндэс хичээлийн даалгавар нь наймын тоо хэлбэрийн замыг бүрэн туулах ба тоон систем хичээлийн даалгавар нь өгөгдсөн зам дээрх хөндлөн найман зураасыг тоолоод эцсийн цэгт зогсоно.

Энэ удаагийн тэмцээнд электроникийн үндэс хичээлийн 146 оюутнаас бүртгүүлсэн 84 оюутны 23 баг, тоон систем хичээлийн 85 оюутны 68 баг нийт 231 оюутны 91 баг өөрсдийн гараар бүтээсэн роботуудаараа өрсөлдсөн 68 баг тэмцээний даалгаврыг амжилттай гүйцэтгэв. Энэхүү тэмцээнд оролцсон оюутан нь хичээлээр сурч мэдсэн онолын мэдлэгээ шалгаж, тайлагнахаас гадна хөдөлгөөнт роботын механик хийц хийх болон удирдлагын логик схемийг угсрах, практикийн мэдлэгтэй болдог билээ.

Электроникийн үндэс (EENG202) судалж буй 146 оюутнаас бүртгүүлсэн 84 оюутны 23 багаас тэмцээний ялагчдаар:

I байр – “Вампир” баг: Норовсүрэн.Ж, Хөхтөмөр.А, Анхмандах.С, Баатархүү.Б, Манлай.Ж

II байр – “Маквин” баг: Батсүх.А, Эрдэмдаваа.н, Намуунтуяа.Ж, Уранбилэг.Б, Оргил.н

III байр – “Н.У.Б” баг: Булган.Ц, Урангоо.Б, Номин-Эрдэнэ.Г

Тоон систем (ECEN205) судалж буй 92 оюутны 68 багаас тэмцээний ялагчдаар:

I байр – Пүрэвноров.Бат /Электроник-3/

II байр – Төрмөнх.Ням /Сэргээгдэх эрчим хүч-3/

III байр – Булган.Бат /Электроник-4/

Нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.

ЭЛЕКТРОНИК, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/