Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар болно.
2018.05.22

Таны асуудлыг бид судлая
Улс орныхоо асуудлуудыг өөрсдөө шийдэцгээе

 Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар

(Study Group on Math for Industry)
2018 оны 6-р сарын 4-8-ны өдөр
Монгол Улсын Их Сургууль, Төв номын сан

Та танай компаний үйл ажиллагаанд математик тооцоо шаардагдах асуудал эсвэл математик тооцоо хэрэглэснээр одоо явуулж байгаагаасаа илүү үр ашигтай ажиллах боломж байгаа гэж бодож байсан уу.  Тэгвэл Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Математик Хэрэглээ Төвөөс Монголд анх удаа “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ийг байгуулахаар төлөвлөж байна.

Өөрийн ажил, бизнест тулгарч буй асуудлуудын боломжит шийдлийг эрэлхийлж буй хувь хүн, компани, хувийн болон төрийн өмчит байгууллагуудыг, түүнчлэн судалгаа хийх сонирхолтой эрдэмтэн багш, судлаач, оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Судалгааны групп (Study Group) гэж юу вэ?
Судалгааны групп нь математикчид болон аж үйлдвэрийн салбаруудын хооронд технологи, мэдлэг дамжуулах үндсэн зорилготой, олон улсын эрдэмтэд болон аж үйлдвэрийн салбарынхны дунд нэр хүнд бүхий үйл ажиллагаа бөгөөд Европийн улсууд болон Австрали, Япон зэрэг орнуудад тогтмол зохион байгуулагдсаар байна.

Судалгааны группийн зорилго:

  • Аж үйлдвэр, пүүс компаниуд болон бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлуудыг математикийн шинжлэх ухааны тусламжтайгаар судлах, шинжилгээ хийх;
  • Үр дүнд гарсан боломжит шийдлүүдийг тухайн үйлдвэрлэл, бизнесийн асуудлуудад нэвтрүүлэхийг санал болгох;
  • Их сургууль болон аж үйлдвэрлэлийн хооронд цаашдын урт хугацааны үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох;
  • Математикийн онолын судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх;
  • Оюутан суралцагчдын мэдлэгийг тэлэх, харилцан суралцах, практик үйл ажиллагаанд дадах;
  • Өсөх ирээдүйтэй, математик, программчлалын суурь мэдлэг өндөртэй оюутан залууст компанийхаа үйл ажиллагаа, бодлогоо сурталчлан таниулах;

Үйл ажиллагааны бүтэц, дараалал
Судалгааны групп нь өөрийн гэсэн тогтсон үйл ажиллагааны формат, дараалалтай байдаг.

Гариг

Үйл ажиллагаа

Даваа

Семинарийн эхний өдөр компанийн төлөөлөгчид аж үйлдвэрт тулгарч байгаа асуудлуудыг(бодлого) оролцогчдод танилцуулах ба оролцогчид өөрсдийн сонирхсон чиглэлээр судалгааны багууд болон хуваагдана. Багууд сонгосон сэдвийнхээ дагуу бодлого дэвшүүлсэн үйлдвэр, компаниудын төлөөлөгчидтэй уулзаж бодлоготойгоо дэлгэрэнгүй танилцан, ажлын төлөвлөгөө гаргана.

Мягмар

Судалгааны үндсэн хугацаанд дэвшүүлсэн асуудлын математик загварыг томъёолох, анализ хийх, хэлэлцүүлэг хийх зэргээр шийдвэрлэх боломжит арга замуудыг багаараа судална.

Лхагва

Пүрэв

Баасан

Семинарын сүүлийн өдөр гарсан үр дүн, боломжит шийдэл, шинэлэг санаа, арга замуудыг бодлого дэвшүүлэгч талд танилцуулна.

 

Танд болон танай байгууллагад тулгарч буй аливаа тооцоо, шинжилгээ шаардлагатай асуудлууд байгаа бол өргөнөөр дэвшүүлнэ үү. Таны тэрхүү асуудал, шинэлэг санааг математикийн шинжлэх ухааны онол, арга, загваруудаар бид судлан шинжилж, шийдвэрлэж өгөхийг эрмэлзэх болно[1].

Монголчууд бид өөрсдөө чадна

Таны ирээдүй хойч үе болсон оюутан залуус болон эрдэмтэн судлаач нараа дэмжин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажиллана гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Бодлогыг илгээх хаяг, холбоо барих утас:
Проф.  М. Мэнд-Амар. 88111314, mendamar@seas.num.edu.mn
Проф. А. Галтбаяр. 99030920, galtbayar@seas.num.edu.mn

 

[1] Тухайн компаний бодлого сонгогдсон тохиолдолд семинарт өөрийн төлөөллийг  оролцуулж, мэдээллээр хангахыг анхаарна уу.

Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/