МУИС-ийн роботын баг Робокон 2018 үндэсний роботын тэмцээнд 17 дахь удаагаа амжилттай оролцож 3-р байрт шалгарлаа
2018.04.27

Өнгөрөгч лхагва гарагт буюу 4-р сарын 18-ны өдөр “ABU Robocon 2018” үндэсний аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 10 их, дээд сургуулийн 16 багийн оюутан залуус өөрсдийн гараар зохион бүтээсэн роботуудаараа өрсөлдлөө.  МУИС-аас 2 баг оролцсоноос Робокон тэмцээний 5 удаагийн аварга ХШУИС-ийн роботын баг 3-р байранд шалгарсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд:

Багийн ахлагч: Э.Содбаяртүвшин  14b1seas2108

Г.Гантулга                 14b1seas0744 

Н.Чойжамц                14b1seas2759   

Т.Төгөлдөр                 14b1seas1182

Д.Мишээл                  14b1seas0867

Б.Батчингис               15b1seas1182   

Б.Дашпэлжээ             15b1seas1512  

С.Бүдрагчаа               13b1sit1467   нар байлаа. Амжилттай оролцосон оюутнуудаа баяр хүргэе.

Тэмцээний дүрэм ёсоор роботууд цацагт дүүгүүрийг 2 өөр түвшинд байрлах цагирагуудаар 3 байрлалаас оруулж, 9 метрийн зайд байрлах алтан таваг дээр тогтоох юм. МУИС-ийн ХШУИС -ийн роботын багийн роботууд тэмцээний туршид даалгаварыг хамгийн хурдан бөгөөд найдвартай гүйцэтгэж байсан цорын ганц баг байсан билээ. Мөн түүнчлэн бусад сургуулиудын роботуудаас ялгаатай нь МУИС-ийн ХШУИС –ийн роботын багийн роботууд өөрийн байршлыг олох алгоритм ашиглан талбайн хашлагад хүрэхгүйгээр үйлдлээ гүйцэтгэж байлаа.

Тэмцээний шилдэг удирдагч багшаар МУИС-ийн ХШУИС –ийн роботын багийн удирдагч багш Ө.Батбаяр шалгарсан бол ШУТИС-ийн ЭХИС-ийн баг аваргаар тодорч, Робокон тэмцээний түүхэн дэх анхны түрүүгээ авлаа. ABU Robocon 2019 олон улсын роботын тэмцээн Монгол улсад зохион байгуулагдах бөгөөд үүнтэй холбогдуулан ХШУИС-ийн роботын лабораторийн ахлагч багш Ө.Батбаяр ABU Robocon 2018 олон улсын тэмцээний ерөнхий шүүгчээр Монгол улсаас анх удаа ажиллах болсон байна.

Үндэсний болон олон улсын Робокон тэмцээнүүдэд олон жил амжилттай оролцож, МУИС-ийн нэрийг өндөрт өргөж яваа МУИС-ийн ХШУИС –ийн профессор Н.Баатарбилэг захиралтай хамт олонд нийт МУИС-ийн хамт олноос гүнээ талархал илэрхийлье.

Дараа жил аварга цолоо эргүүлэн аваарай. Амжилт хүсье!

Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/