“Автомат робот-2019” тэмцээн зохион байгуулагдлаа
2019.05.21

Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутнуудын дунд улирал бүр уламжлал болгон зохион байгуулдаг цагаан зураас дагагч “Автомат робот-2019″ хаврын тэмцээн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн III-р байрны 1-р давхарт зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээний онцлог нь 2-4-р төвшний оюутнууд Тоон систем (ECEN205), Электроникийн үндэс (EENG202) хичээлүүдээр үзсэн мэдлэгээ ашиглан тэмцээний даалгаврыг аналоги, логик гейт гэсэн хоёр төрлийн хэлхээгээр хийж гүйцэтгэдэг. Электроникийн үндэс хичээлийн даалгавар нь 8-н тоо хэлбэрийн замыг бүрэн туулах ба тоон систем хичээлийн даалгавар нь өгөгдсөн зам дээрх хөндлөн зураасыг тоолоод эцсийн цэгт зогсоно.

Энэ удаагийн тэмцээнд электроникийн үндсийн 137 оюутны 20 баг, тоон системийн 92 оюутны 50 баг нийт 229 оюутны 70 баг өөрсдийн гараар бүтээсэн роботуудаараа өрсөлдсөн 38 баг тэмцээний даалгаврыг амжилттай гүйцэтгэв. Энэхүү тэмцээнд оролцсон оюутан нь хичээлээр сурч мэдсэн онолын мэдлэгээ шалгаж, тайлагнахаас гадна хөдөлгөөнт роботын механик хийц хийх болон удирдлагын логик схемийг угсрах, практикийн мэдлэгтэй болдог билээ.

Электроникийн үндэс (EENG202) судалж буй 137 оюутны 20 багаас тэмцээний ялагчдаар:

I байр – “Оптик” баг: Д.Лхагвасүрэн, Д.Эрдэнэзаяа, Г.Шинэцогт, Э.Өнөрбаяр

II байр – “Robocom” баг: О.Жаргалсайхан, Б.Сүхбат, Ц.Насанжаргал, Т.Сүх-Эрдэнэ, Б.Батнасан

III байр –“Robot555” баг: Ж.Буджаргал, Н.Ариунжаргал, М.Даваасүрэн, Г.Ууганбаяр, Д.Урантүлхүүр

Тоон систем (ECEN205) судалж буй 92 оюутны 50 багаас тэмцээний ялагчдаар:

I байр – Ч.Дэлгэрбаяр /Компьютерийн сүлжээ-4/

II байр – П.Цэрэндулам /Сүлжээний технологи-3/

III байр – О.Шинэтулга /Электроникийн инженер-2/

Нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.

Үзсэн : 1084

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/