“Компьютерийн сүлжээ”-ний улсын VIII олимпиад, сүлжээний инженерийн ур чадварын IV тэмцээн зохион байгуулагдлаа
2019.05.08

“Компьютерийн сүлжээ”-ний улсын VIII олимпиад, “Сүлжээний инженерийн ур чадварын IV тэмцээн” 2019 оны 5-р сарын 4-ны өдөр МУИС дээр  амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү Олимпиад нь 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байна. Энэ жилийн олимпиадыг ХХБ-ивээн тэтгэж ажилласан бөгөөд МУИС-ийн дэргэдэх CISCO академи хамтран зохион байгууллаа.

Олимпиадын үеэр сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг, зочдын дунд шагналт тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болсон ба  оролцогчдын даалгавраа гүйцэтгэж буй явц, онооны самбарыг шууд дамжуулж байснаараа шинэлэг байлаа.

 Олимпиадад МУИС, Мандах Их Сургууль, Их Засаг Их Сургууль, ОУ-ын Улаанбаатар Их Сургууль, МУБИС, ШУТИС-ийн нийт 36 оюутан оролцсоноос 2-р шатанд шилдэг 20 оюутан, шилдэг 10 инженер шалгарч тэргүүн байрын төлөө сонирхолтой өрсөлдөөн болж аваргаа шалгарууллаа.

“Компьютерийн сүлжээ”-ний улсын VIII олимпиадийн эхний гурван байрыг дараах оюутнууд эзэллээ.

Тэргүүн байранд МУИС – Т.Билэгдэмбэрэл

Дэд байранд МУИС – Г.Гомбодорж

Гутгаар байранд ШУТИС – С.Бямбадалай

Ур чадварын 4-р тэмцээнд нийт 37 инженер оролцсоноос эхний гурван байрыг дараах инженерүүд эзэллээ.

Тэргүүн байранд Unitel – З.Цолмон

Дэд байранд FIBO Global – М.Тэргэл

Гутгаар байранд Unitel – Д.Амарсанаа

Тэргүүн байрыг цом, ивээн тэтгэгчийн шагнал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан бол дэд болон гутгаар байруудыг ивээн тэтгэгчийн шагнал, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Олимпиадад оролцсон нийт оюутан, инженерүүддээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Олимпиадыг ивээн тэтгэн ажилласан ХХБ-ны хамт олонд МУИС-ХШУИС-ЭХИТ-ийн хамт олноос талархлаа илэрхийлье.

 

 

 

 

 

Үзсэн : 1529

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/