Ахисан түвшний CDIO арга зүйн сургагч багш нар бэлтгэгдээд ирлээ
2018.11.07

БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд төрийн өмчийн 6 их сургуулиудад хэрэгжиж байгаа Ахисан түвшний CDIO арга зүйн сургалтад МУИС-иас нийт 8 багш хамрагдаж 5 сургагч багш, 1 ажиглагч-багш бэлтгэгдсэн. Сургагч багш бэлтгэх сургалт 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Сингапур улсын Сингапур Политехник дээр зохион байгуулагдаж МУИС-иас нийт 6 багш БСШУСЯ-ны сайдын 9 дүгээр сарын 27-ны А/601 тушаал, МУИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 12-ны А/391 тушаалын дагуу сургалтад хамрагдаад ирлээ.

Тус сургалтад Сингапур улсын Засгийн газраас баримталж байгаа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд нийцүүлэн салбаруудаа хэрхэн хөгжүүлэх “Аж үйлдвэрийн өөрчлөлтийн зураглал”, энэхүү өөрчлөлтөд ирээдүй хойч үе болон ажиллаж байгаа боловсон хүчнээ бэлтгэхэд ашиглах бодлогын бичиг баримт болох “Ирээдүйн ур чадвар” хөтөлбөрүүдийн явц, үр дүн, туршлагаа танилцуулсан. Ирээдүйн ур чадвар хөтөлбөрийн дүнд сургалтын байгууллага юунд суралцагсдаа бэлтгэх, мэргэжилтэн бэлтгэх арга зүй, сургалтын орчны шинэчлэлийг хэрхэн хийж байгаа талаар туршлага судалж ирсэн.

                                                         Ирээдүйн ур чадвар

Аж үйлдвэржилтийн 4-р хувьсгалын улмаас оюутныг сургах орчин, тэдний сурах үйлийг дэмжсэн үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл оюутан төвтэй сургалтын орчинг бүрдүүлэхийн ач холбогдлыг танилцуулав. Сургалтын үеэр хуримтлуулсан туршлага нь бакалаврын сургалтыг сайжруулахаас гадна төгсөгчдийг дахин сургах, мэргэшүүлэх бодлогыг шинэчлэхэд хөшүүрэг болно.

Ийнхүү бүтэн жилийн турш явагдсан 6 цуврал сургалтад сонгогдон хамрагдсан багш нар цаашид Монголын их дээд сургуулийн багш нарт дамнуулах сургалтыг зохион байгуулах эрхтэй болж байгаа юм.

                                    Робот гар хөгжүүлж байгаа оюутнууд

 

 

Үзсэн : 729

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/