Цагаан зураас дагадаг роботын тэмцээн зохион байгуулагдлаа
2018.05.31

Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутнуудын дунд улирал бүр уламжлал болон зохион байгуулагддаг цагаан зураас дагагч “Автомат робот”-ийн тэмцээн 2018 оны 5 сарын 25-ны өдөр МУИС-ийн номын сангийн 1-р давхарт зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнийн онцлог нь 2 - 4-р түвшний оюутнууд Тоон систем (ECEN205), Эмбеддэд систем (ECEN310), Электроникийн үндэс (EENG202) хичээлүүдээр үзсэн мэдлэгээ ашиглан тэмцээний даалгаварыг аналоги, логик гэйт, микроконтроллёр гэсэн 3-н төрлийн хэлхээгээр хийж гүйцэтгэдэг юм. Энэ удаагийн тэмцээнд нийт 161 оюутны 92 баг өөрсдийн гараар бүтээсэн роботуудаараа  өрсөлдлөө.

Энэхүү тэмцээнд оролцсон оюутан нь хичээлээр сурч мэдсэн онолын мэдлэгээ шалгаж, тайлагнахаас гадна хөдөлгөөнт роботын механик хийц хийх болон удирдлага, програмчлалын арга зүй, практикийн мэдлэгтэй болдог билээ.

 

Электроникийн үндэс (EENG202) судалж буй 91 оюутны 22 багаас тэмцээний ялагчдаар:

I байр – “Цагаан зураас” баг:

Г.Саруулбуян, Э.Булган, Ц.Амартүвшин, Ч.Бат-Өлзий, Б.Ням-Очир       

II байр – “White line follower” баг:

Э.Мөнхбаатар, Н.Тэнгэр, Э.Өлзийсайхан, Б.Наранчимэг, Б.Адьяабазар

III байр –”41” баг:

М.Пүрэвдаа, М.Цэрэндулам, Б.Мичидмаа, Ц.Энэбиш, Б.Хүчитбаатар     

 

Тоон систем (ECEN205) судалж буй 62 оюутнаас тэмцээний ялагчдаар:

I байр – Б.Сумъяабазар ЭСА-2

II байр – Г.Амаржаргал СЭХ-2

III байр – Л.Сүхбат ЭСА-2 

           

Эмбеддэд систем (ECEN310) судалж буй 15 оюутнаас тэмцээний ялагчдаар:

I байр – Б.Батчингис ЭСА-3

II байр – Б.Сүхболд ЭСА-3

III байр – М.Ариунболд ЭСА-3 нар тус тус шалгарлаа.

Нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье. 

 

Үзсэн : 1830

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/