Бие даалтын тайлан хамгаалалт боллоо
2017.11.20

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн Микропроцессор ба интерфейсийн техник (ECEN210) хичээлийн бие даалтын ажлын хамгаалалт 2017 оны 11 дүгээр сарын 07 ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү хамгаалалт нь хийсэн ажлаа бусад хүмүүст таниулах зорилгоор үзүүлэн болгон дэлгэн харуулж байгаагаараа онцлог болж байна.

Оюутнууд баг болоод өөрсдийн хийсэн ажлаа постер илтгэл болгон бэлтгээд бодитоор угсран бусад оюутнууд болон багш нартаа тайлагнан үзүүлснээр багаар ажиллах чадварт суралцах, өөрийн хийсэн зүйлийг бусдад ойлгогдохуйцаар тайлбарлах, мэдлэгээ бусдад түгээх, хөтөлбөрийн онцлог байдлыг таниулах зэрэг ач холбогдолтой юм.

Хамгаалалтын үнэлгээг багш нар биш тухайн өдрийн 12:40-14:10 Компьютер тооцооллын үндэс (COMP100) хичээл судалж буй 1-р курсын 63 оюутан үнэлж байгаагаараа шинэлэг бөгөөд бусдынхаа хийсэн ажлыг дүгнэж үнэлгээ өгснөөр өөрсдөө ч мэдлэг чадвараа ахиулах, аливаа зүйлд нухацтай хандах, бусдын хийснийг үнэлж, дүгнэлт өгч сурах зэрэг олон давуу талтай юм. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

Үзсэн : 2624

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/