Сүлжээний инженерүүдийн дундах ур чадварын IV тэмцээн болно.
2019.05.02

Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, их, дээд сургуулиудад суралцагч оюутнуудыг дэмжих, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах зорилгоор 2011 оноос МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн “Компьютерийн сүлжээ” хөтөлбөрийн багш, ажилчид анх санаачлан Компьютерийн сүлжээний мэргэжлийн улсын олимпиадыг зохион байгуулж эхэлсэн билээ. Олимпиад жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж V олимпиадаас эхлэн компьютерийн сүлжээний инженерүүдийн дундах ур чадварын тэмцээнийг нэмж оруулснаар олимпиадын цар хүрээ өргөжөөд байна.

Энэ жилийн VIII олимпиадыг МУИС зохион байгуулахаар болж бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 04 ны 09:00 цагт МУИС-ийн номын сангийн 302 тоот танхимд олимпиадын нээлтийн үйл ажиллагаа болох юм.

 Олимпиадын үеэр “Компьютерийн сүлжээ” мэргэжлийн талаар уулзалт, хэлэлцүүлэг болно. Уулзалт хэлэлцүүлэг нь      

  • Мэдээллийн аюулгүй байдал
  • Инженерийн боловсрол
  • Инженер хүн
  • Сүлжээний инженерийн ёс зүйн асуудал
  • Сургалтын төв, их сургуулиудын ялгаа гэсэн сэдвийн хүрээнд явагдах бөгөөд зочин илтгэгчээр

1. Э.Тэлмүүн (Оюутолгой ХХК, Enterprise architect) илтгэлийн сэдэв “Process Control and Enterprise Network Convergence and Security Level”

2. У.Номин (Татварын ерөнхий газар) илтгэлийн сэдэв “Tips for Women Looking for a Career in IT”

3. Ц.Батболд (ХХБ, Систeмийн аюулгүй байдлын ахлах ажилтан) илтгэлийн сэдэв “Банкны салбар дахь мэдээллийн аюулгүй байдал”

4. Г.Хуягбаатар (ХААН банк, Сүлжээний Ахлах администратор) илтгэлийн сэдэв “Интерпрайз түвшний байгууллагын сүлжээний зохион байгуулалт, үр ашигтай ашиглалт” нар хүрэлцэн ирж энтерфрайз архитектур, мэдээллийн аюулгүй байдал, эмэгтэй хүн инженерийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг чиглэлүүдээр сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх тул салбар бүрийн оюутан залуус, инженер, техникийн ажилчид, хүний нөөцийн мэргэжилтэн удирдах албан тушаалтан нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Олимпидыг ХШУИС-ийн дэргэдэх CISCO академи хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр Худалдаа хөгжлийн банк ажиллаж байна.

Олимпиадыг ивээн тэтгэн ажиллаж буй ХХБ-ны хамт олонд талархлаа илэрхийлэхийн ялдамд олимпиадад оролцож буй нийт оюутан залуус, удирдагч багш нарт амжилт хүсье.

 

МУИС-ийн ХШУИС-ийн ЭХИТ
Олимпиад зохион байгуулах хороо

Үзсэн : 0

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/