Компьютерийн сүлжээний олимпиад зохион байгуулагдах гэж байна
2016.10.22

МУИС, ХШИУС-ийн Компьютерийн сүлжээний  олимпиад 2016 оны  10-р сарын 31-ний даваа гаригт зохион байгуулагдана. Олимпиадад МУИС-ийн бүх оюутан хамрагдах боломжтой.

Олимпиадын эхний шат МУИС-ийн бүх оюутнуудын дунд нээлттэй явагдах бөгөөд уг шатны бодлогыг дараах QR кодыг ашиглан 2016 оны 10 дугаар сарын 24 ны даваа гарагийн 16:00 цагаас эхлэн татаж авах боломжтой бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27 ны пүрэв гарагийн 17:00 цаг хүртэл battulga.davaasambuu@seas.num.edu.mn и-мэйл хаягаар хүлээн авна.

         Олимпиадын хоёрдугаар шат 2016 оны 10 дугаар сарын 31-ны даваа гарагт ХШУИС-ийн 123, 125 тоот өрөөнд явагдана. Эхний шатанд шалгарсан оюутнууд хоёрын даваанд оролцох эрхтэй.

Олимпиадын шагнал:

          I байр -1(100’000₮ өргөмжлөл)

          II байр -1(75’000₮ өргөмжлөл)

          III байр -1(50’000₮ өргөмжлөл)

I-XV байранд орсон оюутнууд Компьютерийн сүлжээний  улсын олимпиадад оролцох багийн бэлтгэлд хамрагдах боломжтой болох юм.

 

Үзсэн : 2820

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/