ХШУИС-ЭХИТ-ИЙН БАКАЛАВРЫН БАГЦ ХӨТӨЛБӨРТ ЭЛССЭН ОЮУТНУУДЫН ХӨТӨЛБӨР (МЭРГЭЖИЛ) СОНГУУЛАХ
2014.12.02

МУИС-ийн ХШУИС-ийн захиргааны

зөвлөлийн 2014 оны 11 сарын 25-ний өдрийн

 хурлаар хэлэлцэн батлав.

 ХШУИС-ЭХИТ-ИЙН БАКАЛАВРЫН  БАГЦ
ХӨТӨЛБӨРТ ЭЛССЭН ОЮУТНУУДЫН ХӨТӨЛБӨР
(МЭРГЭЖИЛ)

СОНГУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

 

Энэхүү журмыг Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн багц хөтөлбөрт эллсэн оюутнуудын хөтөлбөр (мэргэжил) сонгуулахад мөрдөнө.

1. Дараах нөхцлийг хангасан оюутан нь хөтөлбөр сонгох эрх нь нээгдэнэ. Үүнд:

1.1. МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн багц хөтөлбөрт элссэн оюутан байх.

1.2. МУИС-ийн бакалаврын сургалтын журмын 15.10 дахь заалт, 2014 оны 11-р сарын 25-ны өдрийн ХШУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн багц хөтөлбөрт элссэн оюутнуудыг багц бүрд нэг жагсаалт үүсгэн хөтөлбөр сонгуулах үйл ажиллагаа явуулна.

2. Хөтөлбөр/мэргэжил сонгуулах үйл явц

2.1. 2014-2015 оны 11 сарын 25-ний өдрийн байдлаар оюутнуудын сурлагын голч дүн болон цуглуулсан кредит, судалж буй кредитийн мэдээллийг МУИС-ийн мэдээллийн системээс авч тэдгээрийн жинлэсэн нийлбэрийн дунджаар эрэмбэлэн жагсааж, байр эзлүүлнэ. 

 

Жагсаалтанд ижил байранд хоёр ба түүнээс дээш оюутан байгаа тохиолдолд ЕШ-н дүнг харгалзана.

2.2.  Тухайн хөтөлбөрийн квотыг БСШУЯ-аас 2013 онд тогтоосон квотын тоо, 2014 оны 11 сарын 25-ны өдрийн тус хөтөлбөрт суралцаж буй оюутны тоо (хорогдлыг тооцсон), мэргэжлийн тэнхмийн саналыг үндэслэн тогтоож Хавсралт 1-ээр ХШУИС-ийн веб сайтаар мэдээлнэ.    

2.3. Голч дүн болон цуглуулсан кредитийн нийлбэрээр жагсаалтыг Хавсралт 2(2А, 2Б, 2В, 2Г, 2Д)-оор гарган 2014 оны 11 сарын 28-ны дотор ХШУИС-ийн веб сайтаар мэдээлнэ.

2.5. Мэргэжлийн тэнхмүүд 2014 оны 12 сарын 2-ны дотор мэргэжлийн чиглэлийн талаарх зөвлөлгөөг хөтөлбөр сонгох жагсаалтанд орсон оюутнуудад өгнө.  

 2.6. Голч дүн болон цуглуулсан кредитийн нийлбэрээр жагсаалтанд эзэлсэн дарааллын дагуу оюутны хяналтын тоонд багтаж, оюутан нь хөтөлбөр/мэргэжлээ сонгоно. Энэхүү ХШУИС-ийн багц хөтөлбөрт элссэн оюутнуудын хөтөлбөр сонгуулахад баримтлах журам болон хяналтын тоог тэнхимийн вэб сайтад http://seas.num.edu.mn/dep/ece/home -д байршуулсан болно.

2.7. Сонголтын үйл ажиллагаа 2014 оны 12 дүгээр сарын 3-ний Лхагва гаригийн 11.00 цагт эхэлж, өдрийн 18.00 цагт дуусна. Хөтөлбөр сонгох үйл ажиллагаа МУИС-ийн хичээлийн 3-р байранд болох бөгөөд хөтөлбөр тус бүрийн сонголт хийх өрөөний дугаарыг хавсралт 3-аар гарган мэдээлнэ.

2.8. Хяналтын тоонд багтсан ч мөн өдрийн зарласан цагт оюутан өөрийн биеэр ирээгүй тохиолдолд онооны дарааллаар дараагийн оюутанд сонголт хийх эрхийг шилжүүлнэ.

2.9. Сонголт хийсэн даруйд хөтөлбөр/мэргэжлийг баталгаажуулсан хуудас олгоно.

3. Оюутан хөтөлбөр сонгохоор ирэхдээ дараах бичиг баримтыг авчирна. Үүнд:

3.1. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ, гадаад паспорт)

3.2. Оюутны үнэмлэх

4. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч МУИС-д элсэхдээ суралцах эрхийн бичигт           хөтөлбөр/мэргэжил нь заагдаж ирсэн оюутнуудад (орон нутгаас элссэн) энэ заавар үйлчлэхгүй. Эдгээр оюутнууд суралцах эрхийн бичигт заасан хөтөлбөр/мэргэжил-т шууд хуваарилагдана. Хөтөлбөр хооронд шилжин суралцах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг “МУИС-д оюутан шилжүүлэн суралцуулах журам”-аар зохицуулна.

 

ХШУИС-ИЙН СУРГАЛТЫН АЛБА, ЭХИТ

 

Багц

Салах хөтөлбөр

Оюутны тоо

Квот (Quote)

Электроник холбооны инженерчлэл

Электроник, автомат

61

39

Мультимедиа холбоо

21

Компьютерийн сүлжээ, компьютерийн ухаан

Компьютер сүлжээ

74

46

Компьютерийн инженер

25

 Хөтөлбөр салах оюутны жагсаалтыг   энд  ээс  /ЭХИТ вэб сайтын файлын сангаас харна уу.
Үзсэн : 1139

Зарлал

Холбоос


Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-3, МУИС-ийн хичээлийн III байр
: assistant1_dece@seas.num.edu.mn
: 7575-4400 /3300/